Монгол улсад ШУА байгуулагдаж бүрэлдэхүүндээ Байгалийн ухааны хүрээлэнг байгуулахад Шувуу судлах анхны бүлгийг шувуу судлаачдаар бүрдүүлэн ажиллуулснаар энэ лабораторийн түүхийг эхлүүлсэн байна. Шувуу судлалын бүлгийг үүсгэн байгуулснаас хойш 30 жилийн хугацаанд шувуу судлаачид Амьтан судлалын тасаг, Эко-физиологийн тасгийн харьяанд үүргээ гүйцэтгэж байгаад 1998 оноос бие даасан лаборатори болон өргөжиж академич А.Болдын удирдлагад 1998-2007 он хүртэл ажиллажээ. Түүнээс хойш доктор Н.Цэвээнмядаг 2007 оноос 2016 он хүртэл, доктор Г.Майнжаргал (2017-2019), болон 2019 оны 11 сард тус лабораторийг Шавж судлалын лабораторитой нэгтгэснээр Шувуу, шавж судлалын лаборатори нэртэйгээр доктор Ч. Гантигмаа (2019-2023) одоо доктор Д.Идэрбат тус лабораторын эрхлэгчээр ажиллаж байна. Энэ хугацаанд шувуу судлаачаар А.Болд (1961-2007), Л.Чулуунбаатар (1977-1979), Н.Цэвээнмядаг (1978-1993, 2000 оноос), Д.Батдэлгэр (1981-1991), П.Цэнгэг (1996-1997), Ш.Болдбаатар (1995 оноос), Г.Майнжаргал (2000 оноос), Б.Нямбаяр (2007-2009), Б.Энх-Орших (2009-2011), Б.Дашням (2011-2012), Д.Идэрбат (2012 оноос), С.Түвшинтөгс (2015-2019), Б.Отгонбаяр (2017-2021), Б.Энхтуяа (2017-2022), Д.Баянмөнх (2021 оны 9 сараас), Т.Энхзаяа (2022 оны 8 сараас), туслах ажилтнаар Ц.Ганболд (1975-1977), Т.Алтансувд (1988-1989), Б.Болдбаатар (1991-1992), Чимэдцэрэн (1999), Дашдулам (1995), Ц.Ариунаа (1998), Д.Өлзийлхам (1998-1999) зэрэг хүмүүс ажилласнаас академич 1, шинжлэх ухааны доктор 1, биологийн ухааны дэд доктор 9, магистр 4, мөн профессор цолтон хоёр тус тус төрөн гарлаа. ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн анхны шавж судлаачид Балганы Намхайдорж, Ханджамцын Жанцантомбоо нар нь ЗХУ-ын Москва хотын Ломоносовын нэрэмжит Их Сургуулийг 1965 онд шавж судлаач мэргэжлээр төгсөн ирж, тус хүрээлэнгийн Амьтан судлалын секторт ажилласан тэр үеэс ШУА-ийн системд шавжийн судалгаа эхэлсэн гэж үзэж болно. Жүгнээгийн Пунцагдулам 1969 онд Монгол Улсын Их Сургуулийг, 1970 онд Доржийн Мягмарсүрэн Москвагийн Их Сургуулийг дүүргэн эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтнаар орж, Москва хотын Тимирязевийн Академийг дүүргэсэн Раднаагийн Цэрэндолгор өөр сектороос Амьтан судлалын секторт шилжин ажилласнаар 1978 онд тус хүрээлэнгийн захирал байсан Осорын Шагдарсүрэнгийн санаачилгаар “Шавж судлалын групп” байгуулагдаж байжээ. Улмаар 1983 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ШУА-ийн Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэнгийн дэргэд “Шавж судлалын сектор” байгуулах үндэслэлийг хэлэлцэж тус хүрээлэнгийн захирал, доктор Ц.Жанчив уг секторын үйл ажиллагааны чиглэл, боловсон хүчний бүрэлдэхүүн, цалингийн фондыг нарийвчлан тусгаж баталгаажуулсан байдаг. Үүний дараа тухайн оныхоо 11 сард уг асуудал мэргэжилтний зөвлөгөөнөөр дахин хэлэлцэгдэж протокол үйлдэгдсэн байна. Энэ үйл явдал “Шавж судлалын лаборатори” байгуулагдах үндэс болжээ. Лабораторийн анхны эрхлэгчээр доктор Б. Намхайдорж (1965-2007) томилогдон ажиллав. Тус лабораторид Б. Намхайдорж (1965-2007), Х. Жанцантомбоо (1965-1999), Ж. Пунцагдулам (1969-2007), Д. Мягмарсүрэн (1970-1991), Р. Цэрэндолгор (1992-1963), Д. Тэгшжаргал (1977-1993) нар эрдэм шинжилгээний ажилтанаар, анхны лаборантаар Аюушийн Оюунцэцэг ажилласан ба Чанцалдулам, Цанжид, Мөнхбаяр, Норовсүрэн, Ариунаа нар богино хугацаагаар туслах ажилтанаар ажиллаж байв. Одоо шавж судлалын лабораторид Д. Алтанчимэг (2000 оноос), Д. Энхнасан (2003 оноос), Б. Буянжаргал (2008 оноос), Б. Анударь (2017, 2020 оноос), Ц. Өлзий (2018 оноос), Д. Баярмаа (2019 оноос) нар эрдэм шинжилгээний ажилтанаар ажиллаж байна. ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, Зэрлэг амьтан судлах хамгаалах төвөөс хамтран Биологийн шинжлэх ухааны доктор, профессор, академич Аюурзанын Болдын мэндэлсний 80 насны ойд зориулсан “Монгол орны шувуу судлал” хэмээх эрдэм шинжилгээний бага хурлыг 2017 оны 1-р сарын 31-нд Биологийн хүрээлэнгийн хурлыг танхимд зохион байгуулав.
Our data analysis service provides accurate insights into the results of your marketing efforts.
We create effective advertising campaigns on social media platforms, helping build brand...
Our company offers comprehensive website optimization services, helping yo...
Our data analysis service provides accurate insights into the results of your marketing efforts.
We create effective advertising campaigns on social media platforms, helping build brand...
Our company offers comprehensive website optimization services, helping yo...
Our data analysis service provides accurate insights into the results of your marketing efforts.
We create effective advertising campaigns on social media platforms, helping build brand...
-