Вэбсайтын цэс
Хэлний сонголт
"Үндэсний зайнаас тандан судлал болон нам орбитын хиймэл дагуул" сэдэвт хуралд оролцохыг урьж байна.
"Үндэсний зайнаас тандан судлал болон нам орбитын хиймэл дагуул" сэдэвт хуралд оролцохыг урьж байна.

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Жэй Эс Инженеринг ХХК, БНХАУ-ын Цагаан хэрмийн аж үйлдвэрийн корпораци, Хятадын зураглал ажиглалтын технологийн компани, Хятадын сансрын технологийн академи зэрэг байгууллагууд хамтран Монгол улсын сансрын бодлогын үндэсний зөвлөлийн дэмжлэгтэйгээр "Үндэсний зайнаас тандан судлал болон нам орбитын хиймэл дагуул" сэдэвт хурлыг 2025 оны 6 дугаар сарын 17-ний өдөр зохион байгуулах гэж байна.
Тус арга хэмжээнд зайнаас тандан судлалын салбарын төр, хувийн хэвшлийн байгууллагууд болон сансрын технологи, үйлчилгээг үйл ажиллагаандаа ашигладаг байгууллага, салбарын төлөөллүүдийг оролцохыг урьж байна.

📅 Хэзээ: 2025 оны 6-р сарын 17-ний өдөр,       9:00-17:00 цагт
📍 Хаана: ШУА-ийн төв байр Их чуулганы танхим 201 тоот


Бусад мэдээлэл