БНХАУ-ын ӨМӨЗО-ны Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн төлөөлөл ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд зочлов
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн төлөөлөл ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд зочлов

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн “Бүс ба зам” судалгааны хүрээлэнгийн дарга, судлаач Фан Лижүн, Мал аж ахуй эрхэлсэн хөдөө орон нутгийн эдийн засгийн хөгжлийн судалгааны хүрээлэнгийн дарга, судлаач Вэнь Мин, Эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн орлогч дарга, судлаач Эрдэнэ-Урт, тус Академийн Эрдэм шинжилгээ, зохион байгуулалтын хэлтсийн дэд дарга, судлаач Вү Жэнь Гүө, Монгол хэл судлах газрын дэд дарга, доктор (Ph.D) Бүрэнбилэг, АНУ судлалын хүрээлэнгийн судлаач Ли Нан, Хойд хил дагуух нутгийн соёлын судалгааны хүрээлэнгийн туслах дадлагажигч Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй баг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд 2025 оны 7-р сарын 29-ний өдөр зочилж, дугуй ширээний ярилцлага хийлээ.

Уулзалт ярилцлагад Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), дэд профессор О.Шинэбаяр, эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D), дэд профессор Т.Баясгалан, салбарын эрхлэгч нарын тэргүүтэй хүмүүс оролцлоо. Монгол хэл судлах газрын дэд дарга Бүрэнбилэг НШУА-ийн Хэл судлах газраас цаашид Хэл зохиолын хүрээлэнтэй өргөн хүрээнд хамтран ажиллах нөхцөл бүрдэж буйг тэмдэглээд, цахим хөмрөг байгуулах, хиймэл оюун ухаан (AI), сурвалж бичиг судлалын чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх хэлбэрээр ажиллаж боломжтой гэдгээ илэрхийллээ. Оролцогчдын зүгээс хамтран ажиллах чиглэл, судалгааны сэдвийн талаар харилцан асуулт тодруулга авч, санал солилцсоны эцэст эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар тус тусын саналаа илэрхийлэв. Уулзалтын төгсгөлд хоёр тал сүүлийн үеийн ном бүтээлийн дээжсээс харилцан гардуулав.


Бусад мэдээлэл
ЭМГЭНЭЛ
4 жилийн өмнө