Вэбсайтын цэс
Хэлний сонголт
БНХАУ-ын Олон улс судлалын академийн эрдэмтэд зочлов
БНХАУ-ын Олон улс судлалын академийн эрдэмтэд зочлов

   2025 оны 6 дугаар сарын 6-ны өдөр ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал Д.Золбоо БНХАУ-ын Олон улс судлалын академийн Дэлхийн энх тайван, аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн захирал Жү Жунбо тэргүүтэй эрдэмтдийг хүлээн авч уулзав.

   Уулзалтын эхэнд ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал Д.Золбоо тус хүрээлэнгийн эрдэмтэдтэй дахин уулзаж, цаг үеийн асуудлаар санал солилцож байгаадаа баяртай байна гээд хүрээлэнд зочлон ирсэнд талархал илэрхийлэв. Уулзалтын үеэр Монгол Улс, БНХАУ-ын харилцаа болон бүс нутаг, олон улсын харилцааны өнөөгийн нөхцөл байдлын талаар санал солилцов.

   Уулзалтад тус хүрээлэнгийн Хятад судлалын салбарын эрхлэгч, доктор Д.Базардорж, эрдэм шинжилгээний ажилтан, доктор М.Эрдэнэбаяр, М.Хишигтуяа, З.Мэнд, Хятадын талаас Олон улс судлалын академийн Стратеги судлалын хүрээлэнгийн судлаач Жан Күнь, мөн академийн Дэлхийн энх тайван, аюулгүй байдлын хүрээлэнгийн судлаач Жинь Чэнь-и нар байлцав.

   БНХАУ-ын Олон улс судлалын академи бол БНХАУ-ын Гадаад хэргийн яамны шууд харьяа тусгай судалгааны байгууллага бөгөөд тус улсын олон улс судлалын талаарх гол тинк-танк байгууллагын нэг юм.


Мэдээ бэлтгэсэн: ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн
Хятад судлалын салбарын ЭША, магистр З.Мэнд


Бусад мэдээлэл