Энэхүү бүтээлд Монгол орны эмийн 745 зүйл ургамлыг хамруулсан бөгөөд
ургамал тус бүрийг ойлгохдоо монгол, латин нэр, ихэнх ургамлын төвд нэр
оруулсны дээр тухайн ургамал ямар овогт хамаарахыг дурьдаад тэдгээрийн
морфологийн ерөнхий шинж, монгол орны ургамал газарзүйн тойрогт тархсан байдал,
ургахуйн орчны буюу экологийн төлөв, хэрэглэх эрхтэн хэсэг, химийн найрлага,
өрнө, дорнын анагаах ухаанд хэрэглэж буй байдлыг тусган англи, монгол хэл дээр
хэвлэгдсэн онол практикийн өндөр ач холбогдолтой ном болно.