Энэхүү сурах бичигт ургамал нөмрөгийн зохион байгуулалтын
тухай бүхэл бүтэн төсөөлөл өгөгдсөн. Ургамал бүлгэмдлийн ангилаа, хөдлөлзүй,
бүтэц, бүрэлдэхүүн, түүний хэлбэршин хөгжих болон шинэ орчиндоо нөлөөлөх тухай
энд нэлээн тодорхой авч үзсэн бөгөөд ургамал бүлгэмдлийн тархацын үндсэн зүй
тогтол ба ургамал нөмрөгийн дэвсгэр нутгийн бүтэц үүсч бүрэлдэхийг орчны,
байрзүйн болон газарзүйн хувьсал өөрчлөлттэй холбон тайлбарласан.
Үүнийг их, дээд сургуулийн ургамал судлал, ой судлал,
хөрс судлал, экологи, газарзүйн мэргэжлийн ангийн оюутан, багш нар болон дунд
сургуулийн биологийн багш нарт зориулагдсан. Түүнчлэн тусгай хамгаалалттай
газрын мэргэжилтэн, байгаль хамгаалагчид лавлах материал, гарын авлагын журмаар
ашиглах боломжтой.