Вэбсайтын цэс
Хэлний сонголт
МОНГОЛ ОРНЫ ХӨВД ТАНИХ БИЧИГ
МОНГОЛ ОРНЫ ХӨВД ТАНИХ БИЧИГ

Энэхүү ном нь Монгол орны хувьд анхны, спорт ургамал таних бичиг бөгөөд Монгол орны хөвдийн аймагт тэмдэглэгдэж байгаа бараг бүх навчит хөвдийн зүйлийг багтаасан бүрэн хэмжээний бүтээл юм.   Уг бүтээлд 41 овгийн 164 төрөлд хамаарагдах 456 зүйл, 4 дэд зүйл хөвдийн тухай ерөнхий ойлголт, хөвд цуглуулах, таних тухай, мөн зарим нэр томъёоны тайлбар, овог, төрлийн таних түлхүүр, зүйл тус бүрийн дэлгэрэнгүй ойлголт, адилцаа нэр, монголын болон дэлхийн хэмжээний тархалт, хөвдийн онцлог шинж, дотоод бүтцийг харуулсан 137 хуудас зураг, зүйл тус бүрийн тархалтын цэгэн ареалын 444 картийг багтаасан болно. Мөн хөвдийн ангиллын системийг М.С.Игнатов, Е.А.Игнатова нарын боловсруулан санал болгосон Олон улсын хөвдийн ангилалын шинэ системд анх удаагаа шилжүүлж хэрэглэхдээ өөрийн санааг зарим хэсэгт тусгаж өгсөнөөрөө уг бүтлээлийн шинэлэг, шинжлэх ухааны өндөр ач холбогдол оршино. “Флор мхов Монголии”  ном нь Монголын хөвдийн талаарх бүх материалыг нэгтгэсэн, тус орны хөвд, ургамал судлагчидад төдийгүй бусад орны хөвд судлагчдад үнэтэй бүтээл болох юм. 


Бусад мэдээлэл