ШУА-ийн 40 жилийн ойд зориулж
гаргасан ургамлын интродукцийн эрдэмтэн судлаачдын хамтын бүтээл болно. Энэхүү
ном нь ХХ зууны сүүлчийн 40 жилд хийсэн интродукцийн судалгааны үр дүнг нэгтгэж
мод, сөөг, өвслөг байгалийн ба таримал ургамлын цуглуулгыг бий болгох, цаашид
ашиглах үнэлгээг өгсөн дүнг эмхэтгэн багтааж оруулсан анхны бүтээл болсон юм.
ХХI зуунд Монгол орны олон бүс нутагт болон нийслэл Улаанбаатар хотод
ургамлын интродукцийн гүнзгийрүүлсэн судалгааг хийх обьектыг сонгоход гарын
авлага болох талаасаа чухал ач холбогдолтой бүтээл болсон.