Цэцгийн ач холбогдол, хот
суурин газруудын цэцэрлэгжүүлэлт, цэцэгт байгууламж, орон сууцны хороололын
бичил цэцэрлэг, хувийн сууц, зуслангийн хэсгийг цэцэгжүүлэх зэрэгт ашиглах
боломжтой чимэглэлийн ганц наст цэцгийн 50 орчим зүйл ургамлын өнгөт фото зураг, тэдгээрийн ургах орчин, биологи,
морфлогийн онцлог, тарьж ургуулах арга, арчилгаа, ногоон байгууламжинд ашиглах,
хэрхэн байрлуулах мөн гарах өвчин хортонтой тэмцэх, хүлэмж, дарлага байгуулж
ашиглах зэргийг багтаасан болно.