Бид
Монгол орны уламжлалт болон анагаах ухааны эмнэлэгт өргөн хэрэглэдэг эмийн
зарим ургамлын талаар энэхүү номонд товч тусгалаа. Химийн аргаар гарган авсан
эмээс татгалзаж буй өнөө үед байгалийн ургамлын гаралтай хүнс, эмийн түүхий
эдийг ашиглах нь экологийн цэвэр бүтээгдэхүүн талаасаа эдүгээ үед ард иргэдийн
хэрэгцээ шаардлага болж байна. Эл бүтээлд өрнө, дорно дахины уламжлалт анагаах
ухааны сүүлийн үеийн хийгээд уламжлалт эмчилгээний баримт, мэдээ мэдээллийг
өөрсдийн оролцооны хэрээр цуглуулж, сонгон нэгтгэв. Энэ бүтээлд ургамлын тархац
– байршил зарим ургамлын нөөц баялаг хийгээд нэршил, ангилалзүйн үндсэн ялгаа,
бие бүтцийн зургийн хамт хэрэглээ, зөв зохистой ашиглах, хамгаалах арга зэргийг
багтаасан болно.