Энэхүү бүтээлд Монгол
орны эмийн 745 зүйл ургамлыг хамруулсан
бөгөөд ургамал тус бүрийг ойлгохдоо монгол, латин нэр, ихэнх ургамлын төвд нэр
оруулсны дээр тухайн ургамал ямар овогт хамаарахыг дурьдаад тэдгээрийн морфологийн
ерөнхий шинж, монгол орны ургамал газарзүйн тойрогт тархсан байдал, ургахуйн
орчны буюу экологийн төлөв, хэрэглэх эрхтэн хэсэг, химийн найрлага, өрнө,
дорнын анагаах ухаанд хэрэглэж буй байдлыг тусган бичсэн байна. У.Лигаа
өөрийн энэхүү бүтээлдээ дурьдаж буй ургамлын зүйлийн 90 гаруй хувь нь монгол
оронд ургахын зэрэгцээгээр бас гадаад оронд ургадгийг тогтоожээ. Зохиогч энэ
номоо монгол орны эмийн ургамлыг монгол туургатан өөрөө болон төвд, орос,
оросын холбооны олон улс, солонгос, нанхиад, япон щ, энэтхэг хийгээд европ
дахины хэд хэдэн улсын эмнэлэгт хэрхэн хэрэглэгддэг туршлага, шинжлэх ухааны
ололтыг монгол түмэндээ толилуулахаар зориг шийдэж, олон жил уйгагүй
хөдөлмөрлөн, оюуны чадавхиа алжаан байж бүтээжээ.