Тодорхойлолт:
Энэхүү ШУ-ны хялбаршуулсан
товхимлыг ЕБС-ийн бага болон дунд ангийн сурагчдад эх орныхоо байгалийн цэцэгт
ургамал, тэдгээрийн төрөл зүйл, олон янз байдал, сонин хачинг танин мэдэхэд нь
зориулан гаргав. Монгол оронд ургамлын
хамгааллын талаар ямар ямар бодлогын баримт бичиг байдаг, үүнд хэд хичнээн,
ямар ямар ургамлыг, яагаад хамгаалах ёстой вэ гэдгийг ургамал судлалын хичээл
үздэг ерөнхий боловсролын сургуулийн бага ангиас дунд ангийн сурагчдад маш энгийн,
ойлгомжтой хэлбэрээр тусгаж өгсөнд түүний танин мэдэхүйн ач холбогдол оршиж
байна.
Дэлхий нийтийг хамарсан
дулаарал, хуурайшил явагдаж буй өнөө үед
байгаль орчин, ногоон ургамал, цэцэрлэгт хүрээлэн, хотын ногоон бүсийг хайрлан
хамгаалах, арчлах, зөв ашиглах
тухай бага наснаас нь ойлгуулж,
төлөвшүүлэх, өөрсдийн амьдралд
хэрэгжүүлэхэд ихээхэн ач тустай бүтээл
болсныг тэмдэглье.
Зохиогч: М.Ургамал, Х.Солонго.
Баталгаажилт:
ISBN 99929-3-237-6.
Байгууллагын нэр: ШУА-ийн Ерөнхий
болон Сорилын Биологийн хүрээлэн, Ургамлын аймаг, ангилалзүйн лаборатори.