"Зарим ашигт ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээ” аргачлал боловсруулж, Монгол орны зах зээлд өргөн ашиглагдаж буй 55 зүйл ашигт ургамалд экологи-эдийн засгийн үнэлгээ хийсэн ба уг аргазүйг боловсруулахад Экологи-эдийн засгийн үнэлгээ тооцох математик томъёо гаргасан нь шинжлэх ухааны ач холбогдолтой болсон бөгөөд энэ ажлыг үндэслэн "Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал”-ыг боловсруулан БОЯамны сайдын тушаалаар батлан улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа нь нөөц судлаачдын практикт хэрэгжүүлсэн томоохон ажлуудын нэг болсон юм.