Вэбсайтын цэс
Хэлний сонголт
FLORA OF NORTHERN MONGOLIA
FLORA OF NORTHERN MONGOLIA

Тус нэгэн сэдэвт бүтээл нь умард Монголын нутаг дэвсгэрийн ургамлын бүрдэлийг судалсан олон жилийн судалгааны үр дүнгээр бичигдсэн юм. Умард Монголын ургамлын аймаг бүтээл нь тухайн бүс нутагт хийгдсэн анхны том бүтээл гэж хэлж болно. Учир нь өндөр уулын, уулын ойн, уулын хээрийн бүслүүрийн ургамлын аймаг, хийгээд бүслүүр тус бүрийн ургамлын аймгийн бүртгэл бичгийг гаргаснаас гадна таксаном, экологи, газарзүйн амьдралын хэлбэрийн анализ хийсэн байдаг. Умард Монголын хэмжээнд 95 овгийн 490 төрөлд хамаарагдах 1885 зүйл ургамалтайг тогтоосноос уулын хээрийн бүслүүрт 69 овгийн 314 төрлийн  855 зүйл, уулын ойн бүслүүрт 74 овгийн 293 төрлийн 817 зүйл, өндөр уулын бүслүүрт 49 овгийн 171 төрлийн 455 зүйл ургамалтайг тогтоожээ. Мөн энэхүү судалгааны үр дүнд Монголын ургамлын аймагт 126 зүйл ургамлыг шинээр нэмэн бүртгэсэн. Уг бүтээл нь ургамал судлаач бүх хүмүүс болон их, дээд сургуулийн багш, оюутан сурагч, байгал хамгаалагч зэрэг бүх хүмүүст гарын авлага болно.


Бусад мэдээлэл