Тодорхойлолт:
Байгаль орчныг хайрлан хамгаалах, түүний нөөц баялгийг
зүй зохистой ашиглах, жам ёсны нөхөн сэргээх боломжийг бүрдүүлэх үйл хэрэгт
хувь нэмэр оруулж үлдээх хүслээр энэхүү товхимолд Монгол орны байгалийн цэцэгт ургамлын ертөнц,
түүний төрөл зүйл, олон янз байдал, нөөц баялаг, түүнчлэн нэн ховор, ховор
ургамлын статус, хийгээд унаган, завсрын унаган ба үлдэц ургамлуудын тухай
сонирхолтой талаас нь хялбаршуулан бичиж, тэдгээрийг ард иргэд, олон
нийтэд сурталчлан таниулах зорилго агуулсан болно. Хэрвээ ухаалаг зохистой хэрэглээг бий болгож
чадвал өөрөө өөрийгөө нөхөн сэргээдэг амьд байгалийн эх булаг болсон ногоон тэр
дундаа цэцэгт ургамлын ертөнцийн өгөөж, үр шим хэзээд ч шавхагдашгүй билээ.
Зохиогч: М.Ургамал, Ц.Батцэрэн, Т.Мөнх-Эрдэнэ, Х.Солонго.
Баталгаажилт:
ISBN 99929-3-237-6.
Байгууллагын нэр: ШУА-ийн Ерөнхий
болон Сорилын Биологийн хүрээлэн, Ургамлын аймаг, ангилалзүйн лаборатори.