Монголын анхны мэргэжлийн ургамал судлаач, эрдэмтэн,
академич Цэвэгийн Даваажамцын мэндэлсний 90 жилийн ойд зориулан түүний
бүтээлийг эмхэтгэн гаргав. Уг эмхэтгэлд Ц.Даваажамцын монгол, орос, герман хэл
дээр хэвлэгдсэн эрдмийн зэрэг хамгаалсан нэгэн сэдэвт бүтээл -1, ном товхимол
-2, эрдэм шинжилгээний өгүүлэл-35, заавар зөвлөмж-11, хялбаршуулсан өгүүлэл
10-ыг бүрэн эхээр нь орууллаа.
Түүний бүтээлүүдэд ургамал судлалын шинжлэх ухааны онолын
асуудлууд болонбайгалийн бэлчээрийг зөв зохистой ашиглах, тэжээлийн баазыг
нэмэгдүүлэх, нүүдлийн мал аж ахуйн эрсдлийг бууруулах, олон зүлийн мод, сөөгний
суулгац бэлтгэх, тарих, ургуулах, арчлах аргууд тусгагдсан байна.