Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Түвшинтогиох И. 2014. Монгол орны хээрийн ургамалжил. Улаанбаатар. 610х. редактор Ч.Санчир
Түвшинтогиох И. 2014. Монгол орны хээрийн ургамалжил. Улаанбаатар. 610х. редактор Ч.Санчир

Хээрийн ургамалжлын талаар Монгол орны хэмжээнд гарсан анхны томоохон бүтээл боллоо. Уг номыг бичихдээ зохиогч 1996 оноос хойш 17 жилийн хугацаанд явуулсан өөрийн судалгааны материалууд болон 260 орчим бүтээлийг шүүн тунгааж ашигласан болно.

Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 1,03 сая км2 буюу 66,12%-д нь хээрийн ургамалжил тархаж байгааг тогтоож, Монгол орны хээрийн ургамалжлын нэгдсэн ангилааг анх удаа үйлдэж, Монгол оронд нийт хээрийн 6 дэд хэвшинж, 35 хэвшил, 108 бүлэг эвшлийг ялгасан байна. Эдгээр дэд хэвшинж, хэвшил, бүлэг эвшил бүрийн тархац, судлагдсан байдал, тархах орчин нөхцөл, бүтэц, бүрэлдэхүүнийг тодорхойлсны дээр тэдгээрийн улирлын хөгжил, ургацын хөдлөлзүй, сукцессийн талаар өмнө хийгдсэн бүх судалгааг нэгтгэн оруулжээ. Хээрийн хэвшинж, дэд хэвшинж, хэвшлүүдийн тархацын зургийг Монгол орны хэмжээнд анх удаа гаргаж, тэдгээрийн талбайн хэмжээг тооцож гаргалаа. Түүнчлэн хээрийн ургамалжлын тархацыг хөрш зэргэлдээх орнуудын хэмжээнд гаргаж өгсөн байна.  


Бусад мэдээлэл