Ботаникийн цэцэрлэгийн судалгааны
талбайд 66 зүйл, 12 сортын ашигт сөөг ургамал, 10 зүйл 6 хэлбэрийн шилмүүст
мод, сөөг ургамлыг тарималжуулж нутагшуулсан судалгааны ажлын үр дүн,
тэдгээрийн чимэглэлийн болон аж ахуйн ашигт шинж чанар, тарималжих, нутагших
явцад мод, сөөг, сөөгөнцөр ургамлын биологийн онцлог болох тэдгээрийн амьдралын
эхний ба дараах жилүүдийн өсөлт хөгжлийн хэм, найлзуур үүсэх ба титмийн
хэлбэрших онцлог, өвөлжих ба амьдрах чадварыг үнэлж, ирээдүйтэй байгалийн ба
таримал мод, сөөг ургамлыг үр болон ургал эрхтнээр үржүүлэх аргыг судлан,
шалгарсан шинэ таримал ургамлыг Ботаникийн цэцэрлэг дэх үзүүлбэрийн болон хотын
ногоон байгууламжинд ашиглах боломж, тарьж арчлах аргыг багтаасан.