Тодорхойлолт:
Монгол орны
унаган ургамлын зүйлийн бүрдэл, тэдгээрийн тархац, статусын талаарх судалгааны
үр дүнг багтсан ба эдүгээ Монгол орны
гуурст ургамлын аймаг дахь нийт 19 овогт хамаарах 49 төрлийн 120 зүйл унаган
ургамлын шинжлэх ухааны болон монгол нэршил, зүйл тус бүрийн тархац, амьдралын
хэлбэр, ургах орчин, тип цуглуулгын мэдээлэл зэргийг зургийн хамт оруулсан.
Монгол орны
нийт унаган ургамлын 25 зүйл буюу 20.8 хувь нь эртний
гаралтай, 95 зүйл
буюу 79.2 хувь нь залуу унаган зүйл юм. Монгол орны унаган ургамлын хамгааллын статусын хувьд авч
үзэхэд нэн ховор (VR) 8
зүйл, ховор (R) 27
зүйл, үлдвэр (RL) 3
зүйл, Улаан номонд (RB)
орсон 20 зүйл, харин Улаан дансны (IUCN)
дараах зэрэглэлд нийт 8 зүйл орсноос устаж байгаа (CR) 1 зүйл,
устаж болзошгүй (EN)
1 зүйл, эмзэг (VU)
4 зүйл, мэдээлэл дутмаг (DD)
2 зүйл тус тус багтжээ.
Баталгаажилт:
ISBN 978-99978-1-307-7.
Зохиогч:
М.Ургамал, Б.Оюунцэцэг.
Байгууллагын нэр: ШУА-ийн Ерөнхий
болон Сорилын Биологийн хүрээлэн, Ургамлын аймаг, ангилалзүйн лаборатори.
МУИС-ийн Биологийн тэнхим.