NomaTech ICMSN-2024 олон улсын хурал
“NomaTech ICMSN-2024” Олон улсын материал судлал, нанотехнологийн хурал нь 2024 оны 7-р сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.
Mатериал судлал, нанотехнологи, байгалийн болон биологийн нөөцөд тулгуурласан салбар дундын дэвшилтэт технологийн судалгаа инновац, тэдгээрийн хэрэглээг судлах, үндэсний хэмжээнд хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, салбар дундын болон олон улс, орон нутгийн түншлэл, санхүүжилт, хөрөнгө оруулалтын тогтолцоог сайжруулах зорилготой.
“NomaTech ICMSN-2024” -ийн 7-р сарын 7-ний өдөр судалгааны ажлын санхүүжилт, хөрөнгө оруулалтын сантай холбоотой гадаадын болон дотоодын тэргүүлэгч мэргэжилтнүүдээс бүрдсэн тусгай өдрийг гаргаж өгснөөрөө онцлогтой.
7-р сарын 8-9-ний өдрүүдэд олон улсын болон дотоодын нэрт эрдэмтэд, залуу судлаачдын илтгэлийг хэлэлцүүлэх, орчин үеийн судалгааны чиг хандлагатай танилцах, харилцан туршлага солилцох, өөрийн судалгааны ажлыг хэлэлцүүлэх боломжийг бүрдүүлж байна.
Бүртгэлийн хураамж: 250,000 төгрөг
(3 өдрийн үндсэн хурал + 2 өдрийн нетворкинг үйл ажиллагаа)
Бусад мэдээлэл