ШУА-ийн Ерөнхий болон Сорилын Биологийн Хүрээлэн 2018 оны
11 сарын 12-нд (10:00-17:00 цагт) Дэлхийн Шинжлэх Ухааны өдөр, Шинжлэх Ухааны
Ажилтны өдрийг тохиолдуулан уламжлал ёсоор “Нээлттэй Хаалганы Өдөрлөг” зохион
байгуулна.
Нээлттэй хаалганы өдөрлөгөөр хүрээлэнгийн эрдмийн хамт
олон эрдэм шинжилгээний үндсэн гурван чиглэлүүд болох Биотехнологи, Ургамал
судлал, Амьтан судлалын хүрээнд Монгол орны Биологийн олон янз байдал, амьтан,
ургамлын аймаг, бичил биетний биологи, экологи, ангилалзүй, генетик онцлог, Монгол
орны эмийн ургамлаас хавдрын эсийн үржлийг дарангуйлагч бодисыг Монгол орны
эмийн ургамлаас ялган цэвэршүүлсэн, хавдар өвчний молекул механизм, генетик
шалтгааныг тогтоох, биологийн олон янз байдлын нөөц баялгийг хамгаалах,
тогтвортой ашиглах, нөхөн сэргээх, биологийн идэвхт бүтээгдэхүүний технологи
бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй судалгаа шинжилгээний зарим үр дүн, өдөр
тутмын зарим онцлог үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, танин мэдэхүйн
хэлбэрээр дэлгэн танилцуулах болно.
Тус хүрээлэнгийн үе үеийн эрдэмтэн судлаачдын
туурвисан эрдмийн бүтээлийн дээжис, инноваци гарааны компаниас гарсан Bioplus
барагшун, АФП оношлуур, азот фосфорын бактерийн омгийг өсгөвөрлөж гарган авсан
Биобордоо зэрэг олон арван оюуны бүтээлүүдээ танилцуулна. Мөн 17-р зууны Оросын
байгаль судлаачдын цуглуулж үлдээсэн Монгол орны амьтан, ургамлын аймгийн цуглуулгын
сан, бичил биетний цуглуулгын сан болон зарим сонирхол татахуйц ховор
үзмэрийн тэнхимээ байгаль сонирхогч хэн бүхэнд нээлттэй танилцуулах болно.
Та бүхэн өргөнөөр оролцон уу.