Монгол-Оросын хамтарсан биологийн болон палентологийн экспедицийн 50 жилийн ойг тохиолдуулан 2019 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан арга хэмжээнд Монгол улсын ШУА-ын Ерөнхийлөгч академич Д.Рэгдэлийн урилгаар ОХУ-ын ШУА-ийн Ерөнхийлөгч А.М.Сергеев тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилсан билээ. Энэхүү ойн хүрээнд ном бүтээл хэвлэх, Улаанбаатар, Москва хотноо Олон улсын эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэн зохион байгуулах зэрэг олон арга хэмжээг зохион байгуулав.
Москва хотын Чарьз Дарвины музейд зохион байгуулсан Төв Ази, Монгол орны байгалийн нөхцөл биологийн олон янз байдлын судалгааны үр дүнг тусгасан үзэсгэлэнгээр Та бүхнийг аялахыг урьж байна.