Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ШУА-ИЙН ЕРӨНХИЙ БОЛОН СОРИЛЫН БИОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН “ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БҮТЭЭЛ №34”-Д ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ ХЭВЛҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
ШУА-ИЙН ЕРӨНХИЙ БОЛОН СОРИЛЫН БИОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН “ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БҮТЭЭЛ №34”-Д ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ ХЭВЛҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА


ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний бүтээл - №34”-ийн 2018 оны дугаарт  эрдэм шинжилгээний өгүүлэл ирүүлэхийг урьж байна. Зохиогч эрдэм шинжилгээний өгүүллээ өөрийн хийсэн судалгааны ажлын үр дүнд үндэслэн бичсэн байх бөгөөд өөр хэвлэлд хэвлэн нийтлээгүй, хөндлөнгийн хяналт хийх хугацаанд бусад сэтгүүлд илгээхгүй байх бөгөөд “Эрдэм шинжилгээний бүтээл - №34”-ийн тусгай журамд заагдсан шаардлагыг бүрэн хангасан байна. Бүтээлд өгүүлэл хүлээн авах хугацааг 2018 оны 04-р сарын 01-с эхлэн 2018 оны 05-р сарын 01-ний өдрийг дуустал нэг сарын хугацаатай албан ёсоор зарлаж байна. Тус бүтээл уламжлал ёсоор Амьтан судлал, Ургамал судлал, Биотехнологи, Мэдээ мэдээлэл, Эрдэмтдийн булан гэсэн үндсэн 5 бүлгийн хүрээнд хэвлэгдэн гарах болно.

Та бүхэн эрдэм шинжилгээний өгүүллээ 2018 оны 05 дугаар сарын 01-ны дотор багтаан редакцийн зөвлөлийн нарийн бичгийн даргын цахим шуудангаар sec.scientific.biology@gmail.com багтаан ирүүлнэ үү.


 Холбоо барих утас: (976-11) 453088; (976-11) 451781.

 ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн “Эрдэм шинжилгээний бүтээл”-ийн Редакцийн зөвлөл. 

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13-р хороо, Энхтайваны өргөн чөлөө 54б

                         

                                                                             ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БҮТЭЭЛД ТАВИГДАХ ЖУРАМ ТАТАХ



Бусад мэдээлэл
Ажлын байрны зар
1 жилийн өмнө