Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монгол улсын Шинжлэх ухааны академи, ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн хамтран 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 09:30 цагт Улаанбаатар хотын Хан Уул дүүргийн 11-р хороо буюу Зайсан дахь “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-д “Ургамал оршихуйд амьдрал оршино” сэдэвт онол практикийн бага хурал зохион байгуулах гэж байна. Уг хуралд БОАЖЯ-ны дэд сайд Ц.Батбаяр, БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, БОАЖЯ, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Оюунгэрэл, БСШУСЯ, ШУТ-ийн бодлогын газрын дарга, доктор Д.Одгэрэл, ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл зэрэг хүндэт зочид оролцох бөгөөд хуралд Монгол орны ургамлын олон янз байдал, ховордлын төлөв байдал, ургамлын талаарх хууль эрхзүйн орчин, тэдгээрийн хомстол, бүртгэл тооллогын талаар сонирхолтой илтгэл хэлэлцүүлэх юм.