“УРГАМЛЫН БИОТЕХНОЛОГИ – 2018” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ
ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Ургамлын биотехнологийн лаборатори нь 1988 оноос эхлэн ургамлын биотехнологийн чиглэлээр туршилт судалгаа явуулж ирсэн бөгөөд 2010 оноос хойш 4 жил тутамд эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж ирсэн уламжлалтай билээ. Энэ жил тус лаборатори үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд “УРГАМЛЫН БИОТЕХНОЛОГИ – 2018” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 3 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. хурал 2018 оны 06 сарын 15-нд ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн хурлын танхимд болно.
Хурлын зорилго
Тус хурлын зорилго нь Ургамлын биотехнологийн чиглэлээр туршилт судалгаа, сургалт явуулдаг эрдэм шинжилгээний хүрээлэн, их дээд сургуулийн эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүдийн судалгааны үр дүн, бүтээлийг олны хүртээл болгох, харилцан туршлага солилцох, ололт, амжилт, цаашид хийгдэх судалгаа шинжилгээний ажлын талаар санал хүсэлтээ хуваалцах, гадаадад бэлтгэгдсэн үндэсний мэргэжилтнүүдийн мэдлэг чадвар, дотоодод бий болсон нөөц бололцоо, тэдгээрийн хөдөлмөрийг нэгтгэх, энэ чиглэлээр суралцаж буй оюутан залууст мэдлэг, мэдээлэл олгоход оршино.
Хамрах хүрээ
Ургамлын биотехнологийн чиглэлээр судалгаа, эрдэм шинжилгээний ажил эрхэлж буй эрдэм шинжилгээний хүрээлэн, их, дээд сургууль, хувийн хэвшлийн байгууллага, компани, ТББ болон энэ чиглэлээр суралцаж буй оюутан залуус, байгаль сонирхогчид оролцох боломжтой.
Хуралтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 99674862, 99877708, 99221383 утсаар авах боломжтой бөгөөд хуралд оролцох илтгэлийг plantbiotech30@gmail.com хаягаар хүлээн авна.
Хурал зохион байгуулах комисс