Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Хүнийг "мөнх амьдруулах " ген олжээ
Хүнийг "мөнх амьдруулах " ген олжээ

Эрдэмтэд мөнхийн залуу байдалаа хадгалан үлдэхэд нөлөөлдөг ген олсон байна. Гэвч одоогоор бүртгэгдээд байгаа хүний хамгийн дээд наслах хугацаа нь 122 жил гэж тогтоогдсон боловч энэ насанд хүмүүс биеийн физик хэлбэрээ сайн хадгалж чадахгүй байна. Германы эрдэмтэд тогтонги болон удаан урсгалтай голд амьдардаг хөндий хэвлийтэн гидрагаас FoxO  нэртэй генийг олж илрүүлсэн нь хүмүүсийн урт удаан наслах үзэгдлийг тайлбарлах мөн өндөр настай хүний эрүүл мэндийг сайн байлгадаг дархлааны системийг дэмжих боломж олгож байна. Хүн наслах тутам түүний эс төлжих чадвараа алддаг. Үүнээс үүдэн хүний биеийн байдал сулардаг. Хэрэв эрдэмтэд энэ нөхцөл байдлыг хянах боломжийг бий болгож чадвал хүмүүс олон жилийн туршид эрүүл мэндээ хадгалахсан. Эрдэмтэд мөнхийн генийг олохын тулд гидрагаас үүсвэр эсийг ялган түүний бүх генийн нуклоетидийн дарааллыг тодорхойлжээ. Цэнгэг усны гидра нь бусад амьтантай харьцуулахад үхдэггүй мөнхийн амьтан юм.Гидра нь нахиалах хэлбэрээр үрждэг бөгөөд үүссэн шинэ бие махбодь бүр эхийнхтэйгээ адил идэвхтэй үүсвэр эсийг агуулдаг. Үүний дүнд гидрагийн үүсвэр эсүүд нь өөрчлөгдөхгүй, өөрөөр хэлбэл хөгширдөггүй.Ингэснээр гидрагийн биеийн эд нь төлжих чадвараа үргэлж хадгалан тэдгээрийн тоо багасдаггүй. Харин гидраг хэн нэгэн идэх эсвэл амь насанд нь хүрэх өвчин туссан тохиолдолд л үхдэг ажээ. 
    Судлаачид гидрагийн хэвийн, идэвхгүй болон өндөр тун бүхий FoxO генийг судалжээ."Эдгээр 3 удмын үүсвэр эсийг судлахад FoxO ген бүгдэнд нь идэвхтэй байв. Мөн тухайн генийг хүчтэй (FoxO генийн нэмэлт хуулбар бүхий ген шилжүүлсэн бие) болгоход үүсвэр эсүүд илүү хурдан, идэвхтэй хуваагдаж байв. Эндээс FoxO ген нь бүх амьтаны үүсвэр эсийг идэвхтэй эрүүл байлгахад оролцдог болох нь харагдаж байна. Энэ судалгаа нь гидрагийн үхдэггүй мөнхийн амьтан болох үзэгдлийн молекул механизмыг тайлбарлаж буй юм. Хөгшрөх үзэгдлийг ойлгоход энэ нь маш чухал алхам хэмээн Килийн их сургуулийн амьтны хүрээлэнгийн эрдэмтэн Константин Халтурин хэлжээ. Зуугаас дээш настай хүмүүсийн FoxO ген илүү идэвхтэй байгааг эрдэмтэд илрүүлээд энэ ген нь зөвхөн гидрагийн тухайд бус мөн хүний хөгшрөлтөд ч маш чухал үүрэгтэй хэмээн үзэж байна. Хүний эрүүл мэндэд аюултай генетик арга ажиллагаа шаардагдах учраас одоогоор энэ таамаглалыг хүн дээр турших боломжгүй байна.


Бусад мэдээлэл