Вэбсайтын цэс
Хэлний сонголт
МУУР НЬ ЗАРИМ ХАЛДВАРЫН ЭХ ҮҮСВЭР БОЛДОГ
МУУР НЬ ЗАРИМ ХАЛДВАРЫН ЭХ ҮҮСВЭР БОЛДОГ


МУУР НЬ ЗАРИМ ХАЛДВАРЫН ЭХ ҮҮСВЭР БОЛДОГ

 

    Токсоплазмоз нь Toxoplasma gondii гэх эгэл биетнээр үүсгэгдэж, хүн болон бүх төрлийн бүлээн цустай амьтанд халдварладаг (Hill and Dubey, 2002) байгалийн голомтот зооноз өвчин юм.

 

1-р зураг. Токсоплазмозын хүн болон бусад амьтанд халдварлах  зам (зургийг CDC буюу АНУ-ын өвчний хяналт сэргийлэлтийн төвийн мэдээллээс)

 

    Гэрийн тэжээмэл муур болон Felidae овогт хамаарагдах амьтдын ялгадсаар ооцистууд гадагшилж, хүрээлэн буй орчин ус, хөрс болон хүнсний бүтээгдэхүүнийг бохирдуулж хүн болон бусад мал амьтад халдвар авах эх үүсвэр болдог. T. gondii-р бохирдсон хөрс, ус, жимс жимсгэнэ, хүнсний ногоо, түүхий мах, сүүг бүрэн боловсруулахгүй хэрэглэснээр хүн халдвар авна.


    Дархлааны систем дарангуйлагдсан (жирэмсэн болон HIV-ийн халдвартай) хүмүүст ноцтой өвчлөл үүсгэдэг. Жирэмсэн эмэгтэйчүүдэд дутуу төрөх, зулбах, төрөлхийн халдвартай хүүхэд төрөх эрсдэлтэй. Токсоплазын халдвар мал амьтанд хээл хаях (зулбах) эрсдэлийн нэмэгдүүлдэг учир мал аж ахуйн салбарт эдийн засгийн ихээхэн хохирол учруулдаг.


    Одоогоор токсоплазмозын эсрэг бүрэн хамгаалах вакцин байхгүй. Эмчилгээнд хэрэглэж буй эмүүд нь хоруу чанар өндөртэй бөгөөд бүрэн эмчлэх эм хэрэглээнд нэвтрээгүй байна. Иймээс жирэмсэн эмэгтэйчүүд болон бусад хүмүүс муурын ялгадсаар бохирдсон байж болох зүйлээс хол байж жимс, ногоо мах сүүг бүрэн болгож хэрэглэх нь  зүйтэй юм.

 

Мэдээг бэлтгэсэн: Микробын нийлэгжлийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Б. Пагмадулам

 


Бусад мэдээлэл