ЗАГАСНЫ
ҮРЖЛИЙН ОНЦЛОГ, ХАМГААЛАЛ
Амьтны тухай хуулийн 9.2.8-д загасыг үржлийн үед нь агнахыг хориглосны дагуу дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 15-ныг хүртэл загас агнахыг хориглосонтой холбоотой танин мэдэхүйн мэдээлэл бэлтгэн хүргэж байна.
Нуур, голоос загасыг үржлийн үед нь барихгүй байх нь хамгаас чухал бөгөөд загас барих хугацааг мөрдөөгүйн улмаас агнуурын загасны нөөц хомсдож, бүрмөсөн устах аюултай. Нэг загаснаас гарах түрсний тоо олон мянгаар тоологдох боловч үр тогтосны дараа, авгалдай, жарамгай, жараахайн шатыг дамжин бие гүйцэх хүртэлээ үхэж хорогдсоор байгаль дээр маш бага хувь нь мэнд үлддэг. Иймээс үржлийн үед агнуур хийснээр тухайн жилийн төл авч чадахгүйд хүрнэ.
Хэрэв та загас агнахыг
зорьж байгаа бол загасны төрөл, зүйлээс хамаарч
хуулиар хориглосон хугацаанаас бусад үед, ахуйн зориулалтаар загас барих
журмыг мөрдөх шаардлагатай. Иргэн та загасны түрс шахалтын үед загас барих ёсгүй юм.
Ихэнх амьтны үр хөврөл
эхийн биед хөгждөг бол загас нь гадаад үр тогтолттой. Эм (атуу) загасны түрс бэлгийн
сүвээр гоожиж усны ургамал, хайрга чулуунд наалдана. Түүн дээр эр загас (атуух)
үрийн шингэн буюу сүнгээ (сперм) шахдаг. Сүн нь цайвар өнгөтэй, маш олон
сперматозоидтой шингэн юм. Тэдгээр нь хурдан хөдөлгөөнтэй тул түрсний хальсан
дахь микропиле сүвээр нэвтрэн орж үр тогтоно. Үр тогтсон түрс бойжиж, хальсан
дээр бүдэг толбо (нүдэн үе) бий болон улмаар хөврөлийн хальсаа цоолж авгалдай
гарна. Энэхүү хөгжлийн хугацаа нь загасны төрөл зүйлээс хамаарч өөр өөр байдаг.
Тухайлбал хилэм загас 30-45 хоног, тул 28-30, цагаан загас 200-250, хадран 14-30,
цурхай 10-20, улаан нүдэн 12-13, сугас 5-6 хоног, булуу цагаан, хэлтэг, улаан
далбаат, өлгөр цагаан, цулбуурт, алгана зэрэг загаснууд 3-6 хоног шар уургаар
хооллоно. Шинээр гарсан авгалдай нэг эстэн, бактери, замаг, хүрд хорхойг барьж
иднэ.
Хилэм загас 8 наснаасаа бэлэг боловсорч гүйцэх бөгөөд 5 сард голын усны температур 9-15оС болоход элсэрхэг хурдсанд 88800-636000 ш түрс орхино. Тул загас 5-6 наснаасаа эхлэн голын харгианд тогоо үүсгэн бэлтгэж, усны температур 10оС хүрэхэд 8500-30000 ш түрс шахна. Сугас, булуу цагаан, хэлтэг, морин загас, улаан живэрт, монголын улаандалбаат, өлгөр цагаан, цулбуурт, алгана загаснууд 2-5 насандаа үржилд орж 10000-300000 ш түрс нуур, голын гүехэн устай хэсэгт ургамал дээр 12-25оС болох үед шахна. Булууцагаан, хэлтэг, алтайн шар сугас зэрэг зарим загас түрсээ 7-10 өдрийн зайтай 2-3 удаа хэсэг, хэсгээр таслаж гаргана.
Дархадын цагаан загас, омоль, цагаан хадир, цагаан зарам загас 2 наснаас бэлгэ боловсорч намар 8 сараас өвөл 1 сард, усны температур 12-1.4оС болж буурахад 5000-98000 ш түрс элс, хайрга чулуурхаг хурдсанд, гутаарь 3-4 наснаас голын элс, хайрга-чулуун дээр 0.5-1оС-д 20000-350000 ш түрс шахдаг. Үржлийн үед ялангуяа эр загас гоёмсог өнгөтэй болж, толгой, биеэн дээр мөнгөлөг товгор үүсч, сэлүүрүүдийн толбо тодорно.
Мөнгөлөг хэлтэг загасны
үржлийн онцлог
Мөнгөлөг
хэлтэг загас нуурын цүнхээл, тогтуун, урсгалгүй булан тохойн сул шаварлаг
хурдас бүхий хэсгээр сүрэглэн амьдардаг. Тэд 3+ - 5+ насандаа бэлэг
боловсордог. Өвөл хөдөлгөөний идэвхи нь буурч нуурын гүн цүнхээлд өвөлждөг. Хавар мөс гэсэх үеэс эхлэн нуурын гүехэн устай
наранд хурдан халдаг хэсгүүдээр идээшилнэ. 5 дугаар сарын сүүлчээс 6 сарын эхэн
хүртэл нуурын эргийн усан хөрш ургасан хэсэгт жижиг хэмжээтэй түрсээ хэсэгчлэн
шахаж, эхний түрс шахалтын үед хамгийн их хэмжээтэй түрс орхидог. Үржлийн
экологийн хувьд фитофиль орчинд үрждэг. Усны температур өндөр байх тусам түрс
шахах тааламжтай нөхцөл болдог. Ус багатай жилүүдэд нуурын ургамал дунд шахсан
түрсийг нь шувууд идэх эрсдэлтэй тулгардаг.
Халбаган жараа загасны
үржлийн онцлог
1.Никольский Г.В. Рыбы
бассейна Амура. М.: Изд-во АН СССР 1956. - 551 с.
2. Г. Баасанжав и др. Экология и хозяйственное значение рыб МНР.
М.:Наука, 1985. – 200 с.
3. Монгол улсын амьтны
тухай хууль, 2012
Бэлтгэсэн: Гидробиологи, загас судлалын лабораторийн эрхлэгч, доктор Ч.Аюушсүрэн