Бүтээгдэхүүн
2017-09-22
ХҮНИЙ
ЦУСАНД АЛЬФАФЕТОПРОТЕИН (АФП) ТОДОРХОЙЛОХ
ОНОШЛУУРЫН ЦОМОГ
Бүтээгдэхүүний тодорхойлолт: Элэгний хорт хавдар нь дэлхий дахинд ихээр тохиолдох бөгөөд ялангуяа Монгол улсад хамгийн өргөн тохиолддлог өмөн юм. Манай оронд уг хорт хавдрын тохиолдол сүүлийн 30 жилд өссөн ба 2014 оны байдлаар Монгол улсад 100 мянган хүнд тохиолдох элэгний хавдрын тохиолдол, нас баралтаар дэлхийн дунджаас 6 дахин их байгаа нь сэтгэл түгшээсэн, хамгийн их анхаарал татсан асуудлын нэг болоод байна. Иймд ШУА-ийн Ерөнхий болон Сорилын Биологийн хүрээлэнгийн Молекул биологийн лабораторид “Хүний цусанд альфафетопротеин тодорхойлох оношлуурын цомгийг туршилтын цехэд үйлдвэрлэх” инновацийн төсөлт ажлыг 2013-2015 онд хийж амжилттай гүйцэтгэн. Уг судалгааны ажлын үр дүнд “Хүний цусанд Альфафетопротеин (АФП) тодорхойлох оношлуурын цомог” бүтээгдэхүүнийг гаргаж авсан. Элэгний хорт хавдрын үед хүний цусанд АФП уургийн хэмжээ нэмэгддэг бөгөөд үүнийг “Хүний цусанд Альфафетопротеин (АФП) тодорхойлох оношлуурын цомог”-оор тодорхойлсноор элэгний хорт хавдрыг илрүүлэх, хавдрын эмчилгээний үр дүнг хянах болон жирэмсэний үе дэх ургийн хөгжлийн зарим явцыг хянах зэрэгт хэрэглэх боломжтой, зах зээлийн эрэлт хэрэгцээ ихтэй маркер оношлогооны цомог юм.
Шинэлэг байдал, давуу тал: Одоогоор манай орны эмнэлгийн байгууллагууд элэгний хавдрын оношлогооны цомог болон бусад маркер оношлогооны цомгуудыг гаднаас өндөр үнээр худалдан авч хэрэглэдэг учир оношлуурын олдоц ховордох тохиолдол ихээхэн гардаг. Бага оврын туршилтын цехэд үйлдвэрлэсэн энэхүү цомгийн өвөрмөц чанар нь 93.75%, мэдрэмтгий чанар нь 0,98 байгаа нь цаашид эмнэлгийн практикт хэрэглэх бүрэн боломжтой. Элэгний архаг вируст хепатит болон бусад элэгний өвчтэй хүмүүс жилд 1-2 удаа АФП тодорхойлох шинжилгээ хийлгэх нь элэгний хавдараас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлж эмчлэхэд ихээхэн ач холбогдолтой.
Баталгаажилт: “Хүний цусанд Альфафетопротеин (АФП) тодорхойлох оношлуурын цомог”-ийн патент, стандарт авахаар материал бүрдүүлж байна.
Зохиогч: Ц.Оюунсүрэн, П.Эрдэнэбаатар, Ж. Болдбаатар, Г.Номинтуяа, Д. Лхагвасүрэн
Үйлдвэр үйлчилгээний нэвтрүүлэлт, явц: “Хүний цусанд Альфафетопротеин (АФП) тодорхойлох оношлуурын цомог” үйлдвэрлэх туршилтын цех байгуулж, захиалгаар үйлдвэрлэхэд бэлэн болсон.
“BIOPLUS БАРАГШУН”
Бүтээгдэхүүний тодорхойлолт: Барагшун нь кали, кальци, цахиур, хөнгөн цагаан, төмөр, натри, марганц зэрэг 30 орчим элемент, амин хүчил, олон төрлийн витамин, фермент, органик хүчил, давирхайлаг бодис, альбуминоид, флавоноид, гликозид агуулдаг тул бие махбодийн бодисын солилцоог зохицуулах мэдрэлийн системийн болон эд эсийн нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг идэвхижүүлж, элдэв үрэвслийг намдаах, зарим өвчин үүсгэгч бичил биетэнг устгах бактерийн эсрэг үйлчилгээтэй биологийн идэвхт байгалийн гаралтай бүтээгдэхүүн болно.
Хэрэглээ: Барагшуныг зүрх судасны, шигдээс, ходоод гэдэс, цөс, бөөр чулуужих, цөсний хүүдий, гуурсан хоолойн багтраа, уушигны цусан хатгалгаа, чихрийн шижин, нүдний даралт ихсэх, үе мөч, бүдүүн гэдэс, давсагны үрэвсэл, цусан суулга, эд, эсийн хөгшрөлт, ил шарх, ясны бэртэнгид, шүд, буйлны шархлаа, хоолой, хамрын хөндийн салст бүрхэвчийн архаг үрэвсэл ба мах ургах, цусны даралт багасах буюу бие сулрахад хэрэглэнэ.
Шинэлэг байдал, давуу тал: Эх орны байгалийн гаралтай бүтээгдэхүүн ашиглаж хийсэн. Барагшуныг сүү, зөгийн бал зэргээр даруулж уух, эмчилгээний практикт шингэн бэлдмэлээр уух, тосон түрхлэг, үрлэн эм, лаа зэрэг янз бүрийн хэлбэрээр хийж ашиглах, цусны болон туяаны өвчнийг анагаах, биологийн идэвхит нэмэлтээр хэрэглэж болно.
Баталгаажилт:
1. MNS 6578-2:2016. Биологийн идэвхит бүтээгдэхүүн. “Барагшун” Техникийн шаардлага /2016.03.31-ний өдөр баталсан/
2. MNS 6578-3:2016. Биологийн идэвхит бүтээгдэхүүн. “Зөгий балтай барагшун” Техникийн шаардлага. /2016.03.31-ний өдөр баталсан/
- Д.Цэрэндулам, Ц.Рэнцэнханд, М.Мэнд-Амар, “Байгалийн барагшуунаас биологийн идэвхт бэлдмэл гарган авах арга” №4367.
Үйлдвэр үйлчилгээний нэвтрүүлэлт, явц: Үйлдвэрт нэвтэрсэн.
ЭДИЙН ӨСГӨВРӨӨР ГАРГАЖ АВСАН ОЛОН ЦЭЦЭГТ СУХАЙ (TAMARIX RAMOSISSIMA LDB.,)
Товч танилцуулга: Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 77.8
хувь нь их, бага хэмжээгээр цөлжилт, газрын доройтлын үйл явцад өртсөн. Сүүлийн
жилүүдэд байгалийн болон хүний үйл ажиллагааны нөлөөгөөр заг, хайлаас, жигд, сухай,
тоорой зэрэг говь, хээрийн мод сөөгний ургах
орчин доройтож, нөөц нь багасч байна. Олон цэцэгт сухай нь (Tamarix
ramosissima Ldb.) Монгол орны Улаан номонд орсон (1997), үр нь
соёолох чадвараа 2-3 сар хадгалдаг, түлш, малын тэжээлд их хэрэглэж байгаагаас
ургалт нь муудаж ховордох болсон. Ийм учраас энэхүү ургамлын нөөцийг
нэмэгдүүлэх, генофондыг хадгалж үлдэх зорилгоор
орчин үеийн биотехнологийн аргыг хэрэглэх нь чухал болоод байна.
Хэрэглээ. Говь, цөл, цөлөрхөг хээрт хөрс хамгаалах, элсний нүүлт
багасгах, сааруулах, ойн зурвас байгуулах, ойжуулалтанд ашиглах боломжтой.
Үржүүлэг. ШУА-ийн Ерөнхий ба Сорилын Биологийн хүрээлэнгийн Ургамлын биотехнологийн лабораторид энэхүү ургамлыг in vitro-д өсгөвөрлөж бичил ургамал гарган авч, ex vitro-д шилжүүлэх судалгаа амжилттай хийгдэж байна. Бичил ургамлыг хөрсөнд шилжүүлэхэд 2 жилийн өвөлжилтийн дараах амьдрах чадвар 73,3-95% байв.
Баталгаажилт:
1. Ю.Оюунбилэг, Ц.Мөнхцэцэг, “Tamarix ramosissima Ldb.-ийг эдийн өсгөврөөр үржүүлж суулгац бэлтгэх” №3883.
Үйлдвэр үйлчилгээний нэвтрүүлэлт, явц: 2014 онд in vitro-с
ex vitro (хүлэмж)-д шилжүүлсэн Олон
цэцэгт сухайг (2 настай) 2016 оны 6 сарын 10-нд хүлэмжнээс гаргаж гадаа
бойжуулгын талбайд шилжүүлэн суулгасан. Мөн 2 настай сухайнаас 50 ш-г
Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой багийн Говийн Их Дархан Цаазат Газрын
харъяа “Уртын булаг”-ийн мод үржүүлгийн газарт шилжүүлсэн.
“БИБ-1” БИОБЭЛДМЭЛ
Товч тодорхойлолт: Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн нь манай орны сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд бүрэн ашиглагдахгүй шар сүүг ашиглан дэлхий нийтээр хүнсэнд хэрэглэхэд хүлээн зөвшөөрөгдсөн нутгийн дрожжийн Kluyveromyces marxianus-33 омгийг өсгөвөрлөж, байгальд ээлтэй экологийн цэвэр төгс чанартай хүнс, тэжээлийн биобэлдмэл гаргаж, хаягдалгүй технологи бий болгосноор онцлог юм. Биологийн гаралтай тул хүний биед шингэц сайтай.
Найрлага: Уураг 45-56%, нүүрс ус 25%, тос 2-3%, В1-29,2 мкг/г, В6-6,1 мкг/г Д эргостерол 0,88-2,21% Үүнээс үл орлогдох амин хүчил лизин 4,52 гистидин 2,38, арганин 4,16, треонин 5,07, валин 3,19, метионин 1,43 , изолейцин 3,43 , фенилаланин 3,18, нүүрс ус 25% биологийн шимт чанар 63,4, шингэцийн итгэлцүүр 2,37 бүхий төгс чанартай макро, микро элемент агуулсан бэлдмэл.
Хэрэглээ: Микробиологийн өвөрмөц технологиор үйлдвэрлэсэн, уургийн солилцоог идэвхжүүлэн эд эсэд тэжээл өгч, ядаргаа тайлах, тамир тэнхээ нэмэгдүүлэх, биеийн эсэргүүцэл сайжруулах үйлчилгээтэй бүтээгдэхүүн.
Баталгаажилт:
1. Цэрэндулам Д., Рэнцэнханд Ц., Пагмадулам Б. “Уураг, токоферол нийлэгжүүлэгч дрожжи Wickerhamomyces anomalus-80 омгийг өсгөвөрлөх тэжээлийн орчин” №4369.
“БИО-АРИУС”
Товч танилцуулга: “Био-ариус” бүтээгдэхүүн нь Микробын нийлэгжлийн лаборатори дахь биологийн идэвхитэй бичил биетэнг ашиглан гаргаж авсан биобэлдмэл бөгөөд органик хаягдлыг задлах, бие засах газар, үйлдвэрийн хаягдал, муу усны нүх, бохир усны худаг, хоолой, задгай жорлонгийн үнэр арилгах ба ялзмаг бэлтгэхэд зориулагдсан мөн компост биобордоог богино хугацаанд бэлтгэхэд ашиглагдана.
Тухайн бүтээгдэхүүний найрлагад сүүн хүчлийн бактери, азот шингээгч бактери, целлюлоз задлагч мөөгөнцөр болон дрожж өсгөвөрлөсөн биологийн бэлдмэл мөн тусгай идэвхжүүлсэн хуурай бэлдмэл орсон.
“МОНГОЛ ОРНЫ БЭЛЧЭЭР, ХАДЛАНГИЙН ЗУРАГ”
ЗХУ
/хуучнаар/ болон Монгол Улсын шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны
хүрээнд 1981 онд зохиогдсон “Монгол орны
бэлчээр, хадлангийн 1:1 000 000 хэмжээст зураг”-ийг тоон хэлбэрт хөрвүүллээ.
Энэхүү зураг нь сансрын зураг болон газрын судалгааны асар их мэдээлэл ашиглан
зохиогдсон бөгөөд 8 анги, 25 бүлэг төрөл, 160 төрлийн бэлчээрийн таниуртай,
бэлчээрийн төрөл тус бүрээр улирлын ашиглалт, бэлчээхэд тохиромжтой малын
төрөл, зуны тэжээлийн нөөц (ц/га), тэжээлийн нөөц (кг/га), биологийн бүтээмж
(кг/га) зэрэг мэдээллийг агуулснаараа онцлог, давуу талтай юм.
“МОНГОЛ ОРНЫ ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРИЙН АЮУЛЫН ЗЭРГИЙН ЗУРАГ”
Зохиогчид
өөрсдийн сүүлийн 20 жилийнсудалгааны үр
дүнг ашиглан, ургамалжил, ургамлын бүлгэмдлийн ангилаа, тархац, ургац, түүний
хадгалагдах байдал болон шатах материалын хуримтлагдах байдлыг үндэслэн
зохиосон. Энэхүү зураг нь Монгол орны
ой, ойт хээр, хээрийн түймрийн аюулын
зэрэг, түймрийн эрсдэл, ургамалжил-түймрийн мужлал, ой, хээрийн түймрийн аюулын
зэргийн ангилал, ой, хээрийн ургамалжлын хэвшинж, ургамал бүлгэмдлүүд, түймрийн
аюулын шинж байдал, цаг уурын нөхцлөөр тогтоосон түймрийн аюулын ангиар ойн
түймрийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх, Монгол орны ойн
ургамалжил, түймрийн мужлал тэдгээрт зонхилон тархах ойн бүслүүр зэрэг
мэдээлэлийг агуулсан. Нийт 17 ш таних тэмдэг, 8 ш таниур болно.
“БЭЛЧЭЭР ХАДЛАНГИЙН ЗУРАГ”
Ургамалжлын экологи, ургамлын нөөцийн лабораториос 21 аймгийн бэлчээр тэжээлийн зургийг тоон мэдээлэлд хөрвүүлэн гаргасан.