Үндсэн агуулга руу

Лаборатори

Шувуу, шавьж судлалын лаборатори

Шувуу судлалын чиглэлээр экосистемийн чухал бүрэлдэхүүн болсон  монгол орны жигүүртний аймгийн бүрдэл, байгалийн бүс бүслүүрт тархах онцлог, орших хэлбэр, биологи, экологи, нүүдэл болон дэлхийн амьтны аймагт манай орны шувуудын эзлэх орон зай, холбогдлыг онол, практикийн хувьд тогтоож зүйлийн баялаг, нөөцийн зэрэглэлийг улсын хэмжээнд үнэлснээр байгаль, хүрээлэн буй орчны хамгааллын бодлогыг үндэсний хөгжлийн ойрын ба хэтийн төлөвлөлтийн үндэслэлийн төвд тусгуулж олон нийтийг шинжлэх ухаанч бодитой мэдээллээр хангахад чиглэнэ.

Шавж судлалын чиглэлээр Монгол орны шавжийн аймгийн бүрэлдэхүүнийг тогтоохоос гадна аж ахуйн холбогдол бүхий тухайлбал, ой, үр тариа, хүнсний ногоо, хадлан бэлчээр, ахуйн хөнөөлт шавжийн судалгааг хийн зөвлөмж, гарын авлага гаргаж, эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлэн, Монгол орны шавжийн аймаг, Монгол орны шавж тодорхойлох түлхүүр зэрэг ном нийтлүүлж, их дээд сургуульд шавж судлалын хичээл заах, бакалавр, магистр, докторын зэргийн ажил удирдах, шүүмж, санал бичих зэргээр сургалтын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох зэрэг арвин бүтээлтэй нь шавж судлалын лабораторийн ажлын үр өгөөжийг илтгэж байна.

Одоогийн байдлаар тус лаборатори нь доктор 5, магистр 5, бакалавр 1 гэсэн нийт 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

ЭШТАА, Доктор (Ph.D) Д.Идэрбат- Лабораторийн эрхлэгч

ЭШТА, Доктор (Ph.D) Ч.Гантигмаа

ЭША, Доктор (Ph.D) Г. Майнжаргал

ЭША, Доктор (Ph.D) Д. Энхнасан

ЭША, Доктор (Ph.D) Б. Буянжаргал

ЭША, Докторант Д. Алтанчимэг

ЭША, Докторант Ц. Өлзий

ЭША, Докторант Д. Баярмаа

ЭША, Магистр Д. Баянмөнх

ЭША, Магистр Б. Анударь

ЭША, Магистрант Т. Энхзаяа


Шувуу, шавж судлалын лабораторийн хамт олон (2023 он)

Судалгааны чиглэл

Шувуу судлаачид Монгол орны шувуудын биологи, экологи, хамгааллын асуудалд чиглэсэн судалгааг хийж байгаагийн зэрэгцээ үндэсний болон олон улсын эрдэм шинжилгээний байгууллагууд, орон нутгийн иргэдтэй хамтран шувууд болон тэдгээрийн амьдрах орчныг хамгаалах шинжлэх ухааны үндэс суурийг бий болгохоор зорин ажиллаж байна.

Шавж судлаачид Монгол орны шавжийн ангийн бүрэлдхүүнийг тогтоохын зэрэгцээ ой, үр тариа, хүнсний ногоо, хадлан бэлчээр, жимс, жимсгэний хөнөөлт шавж, ойн шавж, усны шавж, эндемик шавжийн судалгааг тусгайлан судалж иржээ. Суурь судалгааг үе үеийн лабораторийн эрхлэгчээр удирдуулан тус лабораторийн хамт олон гүйцэтгэгчээр ажиллаж байна.

Түүхэн замнал

Монгол улсад ШУА байгуулагдаж бүрэлдэхүүндээ Байгалийн ухааны хүрээлэнг байгуулахад Шувуу судлах анхны бүлгийг шувуу судлаачдаар бүрдүүлэн ажиллуулснаар энэ лабораторийн түүхийг эхлүүлсэн байна. Шувуу судлалын бүлгийг үүсгэн байгуулснаас хойш 30 жилийн хугацаанд шувуу судлаачид Амьтан судлалын тасаг, Эко-физиологийн тасгийн харьяанд үүргээ гүйцэтгэж байгаад 1998 оноос бие даасан лаборатори болон өргөжиж академич А.Болдын удирдлагад 1998-2007 он хүртэл ажиллажээ. Түүнээс хойш доктор Н.Цэвээнмядаг 2007 оноос 2016 он хүртэл, доктор Г.Майнжаргал (2017-2019), болон 2019 оны 11 сард тус лабораторийг Шавж судлалын лабораторитой нэгтгэснээр Шувуу, шавж судлалын лаборатори нэртэйгээр доктор Ч. Гантигмаа (2019-2023) одоо доктор Д.Идэрбат тус лабораторын эрхлэгчээр ажиллаж байна. Энэ хугацаанд шувуу судлаачаар А.Болд (1961-2007), Л.Чулуунбаатар (1977-1979), Н.Цэвээнмядаг (1978-1993, 2000 оноос), Д.Батдэлгэр (1981-1991), П.Цэнгэг (1996-1997), Ш.Болдбаатар (1995 оноос), Г.Майнжаргал (2000 оноос), Б.Нямбаяр (2007-2009), Б.Энх-Орших (2009-2011), Б.Дашням (2011-2012), Д.Идэрбат (2012 оноос), С.Түвшинтөгс (2015-2019), Б.Отгонбаяр (2017-2021), Б.Энхтуяа (2017-2022), Д.Баянмөнх (2021 оны 9 сараас), Т.Энхзаяа (2022 оны 8 сараас), туслах ажилтнаар Ц.Ганболд (1975-1977), Т.Алтансувд (1988-1989), Б.Болдбаатар (1991-1992), Чимэдцэрэн (1999), Дашдулам (1995), Ц.Ариунаа (1998), Д.Өлзийлхам (1998-1999) зэрэг хүмүүс ажилласнаас академич 1, шинжлэх ухааны доктор 1, биологийн ухааны дэд доктор 9, магистр 4, мөн профессор цолтон хоёр тус тус төрөн гарлаа. ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн анхны шавж судлаачид Балганы Намхайдорж, Ханджамцын Жанцантомбоо нар нь ЗХУ-ын Москва хотын Ломоносовын нэрэмжит Их Сургуулийг 1965 онд шавж судлаач мэргэжлээр төгсөн ирж, тус хүрээлэнгийн Амьтан судлалын секторт ажилласан тэр үеэс ШУА-ийн системд шавжийн судалгаа эхэлсэн гэж үзэж болно. Жүгнээгийн Пунцагдулам 1969 онд Монгол Улсын Их Сургуулийг, 1970 онд Доржийн Мягмарсүрэн Москвагийн Их Сургуулийг дүүргэн эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтнаар орж, Москва хотын Тимирязевийн Академийг дүүргэсэн Раднаагийн Цэрэндолгор өөр сектороос Амьтан судлалын секторт шилжин ажилласнаар 1978 онд тус хүрээлэнгийн захирал байсан Осорын Шагдарсүрэнгийн санаачилгаар “Шавж судлалын групп” байгуулагдаж байжээ. Улмаар 1983 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ШУА-ийн Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэнгийн дэргэд “Шавж судлалын сектор” байгуулах үндэслэлийг хэлэлцэж тус хүрээлэнгийн захирал, доктор Ц.Жанчив уг секторын үйл ажиллагааны чиглэл, боловсон хүчний бүрэлдэхүүн, цалингийн фондыг нарийвчлан тусгаж баталгаажуулсан байдаг. Үүний дараа тухайн оныхоо 11 сард уг асуудал мэргэжилтний зөвлөгөөнөөр дахин хэлэлцэгдэж протокол үйлдэгдсэн байна. Энэ үйл явдал “Шавж судлалын лаборатори” байгуулагдах үндэс болжээ. Лабораторийн анхны эрхлэгчээр доктор Б. Намхайдорж (1965-2007) томилогдон ажиллав. Тус лабораторид Б. Намхайдорж (1965-2007), Х. Жанцантомбоо (1965-1999), Ж. Пунцагдулам (1969-2007), Д. Мягмарсүрэн (1970-1991), Р. Цэрэндолгор (1992-1963), Д. Тэгшжаргал (1977-1993) нар эрдэм шинжилгээний ажилтанаар, анхны лаборантаар Аюушийн Оюунцэцэг ажилласан ба Чанцалдулам, Цанжид, Мөнхбаяр, Норовсүрэн, Ариунаа нар богино хугацаагаар туслах ажилтанаар ажиллаж байв. Одоо шавж судлалын лабораторид Д. Алтанчимэг (2000 оноос), Д. Энхнасан (2003 оноос), Б. Буянжаргал (2008 оноос), Б. Анударь (2017, 2020 оноос), Ц. Өлзий (2018 оноос), Д. Баярмаа (2019 оноос) нар эрдэм шинжилгээний ажилтанаар ажиллаж байна. ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, Зэрлэг амьтан судлах хамгаалах төвөөс хамтран Биологийн шинжлэх ухааны доктор, профессор, академич Аюурзанын Болдын мэндэлсний 80 насны ойд зориулсан “Монгол орны шувуу судлал” хэмээх эрдэм шинжилгээний бага хурлыг 2017 оны 1-р сарын 31-нд Биологийн хүрээлэнгийн хурлыг танхимд зохион байгуулав.

Шувуу, шавж судлалын лаборатори

Our data analysis service provides accurate insights into the results of your marketing efforts.

Судалгааны чиглэл

We create effective advertising campaigns on social media platforms, helping build brand...

Судалгааны гол үр дүнгүүд

Our company offers comprehensive website optimization services, helping yo...

Гадаад болон дотоод хамтын ажиллагаа

Our data analysis service provides accurate insights into the results of your marketing efforts.

Хэрэгжиж буй төслүүд

We create effective advertising campaigns on social media platforms, helping build brand...

Үйл ажиллагаа

Our company offers comprehensive website optimization services, helping yo...

Цуглуулгын сан

Our data analysis service provides accurate insights into the results of your marketing efforts.

Бүтээлийн жагсаалт

We create effective advertising campaigns on social media platforms, helping build brand...

*

-

Түүхэн замнал

Монгол улсад ШУА байгуулагдаж бүрэлдэхүүндээ Байгалийн ухааны хүрээлэнг байгуулахад Шувуу судлах анхны бүлгийг шувуу судлаачдаар бүрдүүлэн ажиллуулснаар энэ лабораторийн түүхийг эхлүүлсэн байна. Шувуу судлалын бүлгийг үүсгэн байгуулснаас хойш 30 жилийн хугацаанд шувуу судлаачид Амьтан судлалын тасаг, Эко-физиологийн тасгийн харьяанд үүргээ гүйцэтгэж байгаад 1998 оноос бие даасан лаборатори болон өргөжиж академич А.Болдын удирдлагад 1998-2007 он хүртэл ажиллажээ. Түүнээс хойш доктор Н.Цэвээнмядаг 2007 оноос 2016 он хүртэл, доктор Г.Майнжаргал (2017-2019), болон 2019 оны 11 сард тус лабораторийг Шавж судлалын лабораторитой нэгтгэснээр Шувуу, шавж судлалын лаборатори нэртэйгээр доктор Ч. Гантигмаа (2019-2023) одоо доктор Д.Идэрбат тус лабораторын эрхлэгчээр ажиллаж байна. Энэ хугацаанд шувуу судлаачаар А.Болд (1961-2007), Л.Чулуунбаатар (1977-1979), Н.Цэвээнмядаг (1978-1993, 2000 оноос), Д.Батдэлгэр (1981-1991), П.Цэнгэг (1996-1997), Ш.Болдбаатар (1995 оноос), Г.Майнжаргал (2000 оноос), Б.Нямбаяр (2007-2009), Б.Энх-Орших (2009-2011), Б.Дашням (2011-2012), Д.Идэрбат (2012 оноос), С.Түвшинтөгс (2015-2019), Б.Отгонбаяр (2017-2021), Б.Энхтуяа (2017-2022), Д.Баянмөнх (2021 оны 9 сараас), Т.Энхзаяа (2022 оны 8 сараас), туслах ажилтнаар Ц.Ганболд (1975-1977), Т.Алтансувд (1988-1989), Б.Болдбаатар (1991-1992), Чимэдцэрэн (1999), Дашдулам (1995), Ц.Ариунаа (1998), Д.Өлзийлхам (1998-1999) зэрэг хүмүүс ажилласнаас академич 1, шинжлэх ухааны доктор 1, биологийн ухааны дэд доктор 9, магистр 4, мөн профессор цолтон хоёр тус тус төрөн гарлаа.

ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн анхны шавж судлаачид Балганы Намхайдорж, Ханджамцын Жанцантомбоо нар нь ЗХУ-ын Москва хотын Ломоносовын нэрэмжит Их Сургуулийг 1965 онд шавж судлаач мэргэжлээр төгсөн ирж, тус хүрээлэнгийн Амьтан судлалын секторт ажилласан тэр үеэс ШУА-ийн системд шавжийн судалгаа эхэлсэн  гэж үзэж болно.

Жүгнээгийн Пунцагдулам 1969 онд Монгол Улсын Их Сургуулийг, 1970 онд Доржийн Мягмарсүрэн Москвагийн Их Сургуулийг дүүргэн эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтнаар орж, Москва хотын Тимирязевийн Академийг дүүргэсэн Раднаагийн Цэрэндолгор өөр сектороос Амьтан судлалын секторт шилжин ажилласнаар  1978 онд тус хүрээлэнгийн захирал байсан Осорын Шагдарсүрэнгийн санаачилгаар “Шавж судлалын групп” байгуулагдаж байжээ. Улмаар 1983 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ШУА-ийн Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэнгийн дэргэд “Шавж судлалын сектор” байгуулах үндэслэлийг хэлэлцэж тус хүрээлэнгийн захирал, доктор Ц.Жанчив уг секторын үйл ажиллагааны чиглэл, боловсон хүчний бүрэлдэхүүн, цалингийн фондыг нарийвчлан тусгаж баталгаажуулсан байдаг. Үүний дараа тухайн оныхоо 11 сард уг асуудал мэргэжилтний зөвлөгөөнөөр дахин хэлэлцэгдэж протокол үйлдэгдсэн байна. Энэ үйл явдал “Шавж судлалын лаборатори” байгуулагдах үндэс болжээ. Лабораторийн анхны эрхлэгчээр доктор Б. Намхайдорж (1965-2007) томилогдон ажиллав. Тус лабораторид Б. Намхайдорж (1965-2007), Х. Жанцантомбоо (1965-1999), Ж. Пунцагдулам (1969-2007), Д. Мягмарсүрэн (1970-1991), Р. Цэрэндолгор (1992-1963), Д. Тэгшжаргал (1977-1993) нар эрдэм шинжилгээний ажилтанаар, анхны лаборантаар Аюушийн Оюунцэцэг ажилласан ба Чанцалдулам, Цанжид, Мөнхбаяр, Норовсүрэн, Ариунаа нар богино хугацаагаар туслах ажилтанаар ажиллаж байв. Одоо шавж судлалын лабораторид Д. Алтанчимэг (2000 оноос), Д. Энхнасан (2003 оноос), Б. Буянжаргал (2008 оноос), Б. Анударь (2017, 2020 оноос), Ц. Өлзий (2018 оноос), Д. Баярмаа (2019 оноос) нар эрдэм шинжилгээний ажилтанаар ажиллаж байна. 


ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, Зэрлэг амьтан судлах хамгаалах төвөөс хамтран Биологийн шинжлэх ухааны доктор, профессор, академич Аюурзанын Болдын мэндэлсний 80 насны ойд зориулсан “Монгол орны шувуу судлал” хэмээх эрдэм шинжилгээний бага хурлыг 2017 оны 1-р сарын 31-нд Биологийн хүрээлэнгийн хурлыг танхимд зохион байгуулав. 

Шувуу, шавж судлалын лаборатори

Шувуу судлалын чиглэлээр экосистемийн чухал бүрэлдэхүүн болсон монгол орны жигүүртний аймгийн бүрдэл, байгалийн бүс бүслүүрт тархах онцлог, орших хэлбэр, биологи, экологи, нүүдэл

Дэлгэрэнгүй

Судалгааны чиглэл

Шувуу судлаачид Монгол орны шувуудын биологи, экологи, хамгааллын асуудалд чиглэсэн судалгааг хийж байгаагийн зэрэгцээ үндэсний болон олон улсын эрдэм шинжилгээний байгууллагууд, орон нутгийн иргэдтэй

Дэлгэрэнгүй

Түүхэн замнал

Монгол улсад ШУА байгуулагдаж бүрэлдэхүүндээ Байгалийн ухааны хүрээлэнг байгуулахад Шувуу судлах анхны бүлгийг шувуу судлаачдаар бүрдүүлэн ажиллуулснаар энэ лабораторийн түүхийг эхлүүлсэн байна.

Дэлгэрэнгүй

Бүтээлийн жагсаалт

Шувуу, шавж судлалын лаборатори 2017 оноос хойш нь гадаад, дотоодын мэргэжлийн сэтгүүлд нийт 82 өгүүлэл, 23 ном монограф, 8 нэг сэдэвт бүтээлийг хэвлүүлж, гадаад 20, дотоодод 34 илтгэл хэлэлцүүлсэн байна.

Дэлгэрэнгүй

Гадаад болон дотоод хамтын ажиллагаа

Манай лаборатори үүсгэн байгуулагдсан үеэс эхлээд олон улсын эрдэм шинжилгээний хүрээлэн, төв, сан, нийгэмлэг, их дээд сургуулиудтай хамтран ажилласаар ирсэн.

Дэлгэрэнгүй

Судалгааны гол үр дүнгүүд

Монгол орны шувууны төрөл зүйлийн бүртгэл, тархалт, нөөцийн судалгааг олон жил гүйцэтгэж 400 орчим зүйл шувуу, 3000 гаруй зүйл шавьжийн эталон материал агуулсан баялаг сан хөмрөг үүсгэн байгуулсан

Дэлгэрэнгүй

Хэрэгжиж буй төслүүд

Шувуу судлалын чиглэлээр дараах суурь судалгааны сэдэв, төслүүдийг хэрэгжүүллээ.

Дэлгэрэнгүй

Үйл ажиллагаа

Тус лабораторийн ажлын үндсэн зорилго нь Монгол орны шавьжийн ангийн зарим төлөөлөгчдийн ангилал зүй, биологи, экологийн судалгааг эрхлэн гүйцэтгэхэд оршино.

Дэлгэрэнгүй

Цуглуулгын сан

Тус хүрээлэнгийн шавьжийн сан хөмрөгт өнөөгийн байдлаар монгол орны шавьжийн судалгааны түүхэнд томоохон хувь нэмэр оруулсан Герман, Унгар, Польш, Чех, Орос, Япон зэрэг орнуудтай хамтарсан хээрийн судалгааны дээж

Дэлгэрэнгүй

Үйл ажиллагаа

Тус лабораторийн ажлын үндсэн зорилго нь Монгол орны шавьжийн ангийн зарим төлөөлөгчдийн ангилал зүй, биологи, экологийн судалгааг эрхлэн гүйцэтгэхэд оршино. Үүнд:

  • Монгол орны шавьжийн төрөл, зүйлийн бүрэлдхүүнийг тогтоож, тэдгээрийн тархалтын онцлогийг илрүүлэх,
  • Монгол орны шавьжийн төрөл зүйлийн хамгааллын асуудлыг боловсруулахад шаардагдах суурь мэдээллийн санг бүрдүүлэх,
  • Байгалийн янз бүрийн бүс бүслүүр дэх шавьжийн бүлгэмдлийн онцлогийг судлах,
  • Орчны чанарыг үнэлэх индикатор шавьжийг илрүүлэх,
  • Экосистемийн тэнцвэрт байдалд онцгой үүрэг гүйцэтгэх зүйлүүдийг илрүүлэх зэрэг экологийн зарим асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн суурь судалгааг гүйцэтгэж байна.


Судалгааны гол үр дүнгүүд

1. Монгол орны шувууны төрөл зүйлийн бүртгэл, тархалт, нөөцийн судалгааг олон жил гүйцэтгэж 400 орчим зүйл шувуу, 3000 гаруй зүйл шавьжийн эталон материал агуулсан баялаг сан хөмрөг үүсгэн байгуулсан.

2. Сүүлийн жилүүдэд олон улсын судлаачидтай хамтран зарим зүйл усны болон махчин шувуудад сансрын дамжуулагч, идэвхгүй байрлал тогтоогч, бөгж, өнгөт хүзүүвч зэргийг зүүж нүүдлийг тандан судлаж,  шувууны томуу өвчний холбогдол, шувууны биологи, физиологи, байгаль хамгааллын судалгааг хийж үр дүнг “Зоологический журнал”, “Орнитология”, “Waterbirds”, “PLos ONE”, “Journal of the Royal Society”, “EcoHealth”, “Proceedings of the National Academy of Sciences USA”, “Journal of Avian Biology”, “Science” зэрэг сэтгүүлүүдэд нийтлүүлсэн.

3. Шавж судлаачид 1960-аад оноос хойш Монгол оронд 29 багийн 12600 гаруй зүйл шавж бүртгэснээс 2 дэд овог 79 төрөл, 2700 гаруй зүйлийг шинжлэх ухаанд шинээр нээж, бичиглэл хийхэд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.

4. Монгол орны байгалийн голлох экосистемүүдэд зонхилон тархах шавжийн бүлгэмдлийн онцлогийг илрүүлэх чиглэлийн судалгааг хийж  Монгол орны шавжийн ангиас шинжлэх ухаанд 1 зүйл царцааг (Aeropedellus chogsomjavi Altanchimeg, Chen & Nonnaitzb, 2014) нээж, бичиглэл хийж, Монгол оронд сэлэгч цохын 1 төрөл (Platambus maculatus Thomson, 1859) усны цохын 5 зүйлийг (Dytiscus circumcinctus, Hydaticus aruspex, Agabus amoenus, Haliplus ruficollis, Haliplus interjectus) шинээр илрүүлсэн бөгөөд “Монгол орны цох” 1,2 дугаар боть, “Монгол орны эрвээхэй” 1,2-р боть, “Монгол орны шулуун далавчтан” зэрэг нэгэн сэдэвт бүтээл хэвлэн олны хүртээл болгосон.

Цуглуулгын сан

Тус хүрээлэнгийн шавьжийн сан хөмрөгт өнөөгийн байдлаар монгол орны шавьжийн судалгааны түүхэнд томоохон хувь нэмэр оруулсан Герман, Унгар, Польш, Чех, Орос, Япон зэрэг орнуудтай хамтарсан хээрийн судалгааны дээж материалуудын эх хувилбар болох 100 гаруй мянган ширхэг цуглуулга, 3000 гаруй зүйл шавьжийн эталон материал хадгалагдаж байна.

Үүнд 1870 – 1917 онуудын хооронд монгол орны байгалийг сонирхон аялаж байсан жуулчдын болон Оросын Газар зүйн нийгэмлэгээс зохион байгуулсан судалгааны ажлын хүрээнд хуримтлагдсан шавьжийн цуглуулгын дээж, мөн  монгол орны улаан номонд бүртгэгдсэн ховор зүйлүүд төдийгүй тус орны эндемик зүйл шавьж гэх зэрэг эдүгээ Монголын Байгалийн түүхийн музейд ч байхгүй ховор баримтууд багтаж байдаг.

Тухайлбал, Шавьж судлалын лаборатори байгуулагдсан үеэсээ эхлэн олон улсын судлаачдын хамт 2000 гаруй зүйл шавьжийг тус орноос шинжлэх ухаанд шинээр нээж байсан баримт, мөн сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд монгол орны өнцөг булан бүрээс цуглуулсан шавьжийн дээж материал хадгалагдаж байна.Эдүгээ Монголын нутаг дэвсгэрт 16 дэд овогт хамрагдах 60 төрлийн 372 зүйл жийгээ цох байгааг илрүүлсэн байдаг. Үүнээс 25 төрөл хамрагдах 131 зүйлийн 677 бодгаль жийгээ цох тус лабораторийн сан хөмрөгт хадгалагдаж байна.

Энэ овгийн төлөөлөгчдөөс дэлхийн хэмжээн дэх тархалт нь зөвхөн Монгол орны нутаг дэвсгэрийн хүрээгээр хязгаарлагдаж буй зүйлүүдэд Carabinae дэд овгийн Calosoma төрлийн Calosoma fischeri Fischer, Carabus төрлийн Carabus massagetus mongoliensis Obydov зүйл цох, Cicindelinae дэд овгийн Cicindela coerulea kaszabi гэх зэрэг нийт 20 гаруй зүйл цох байдаг.

Түүнчлэн доктор З.Касабын удирдсан экпедици монгол орны ихэнх нутгийг хамарсан аялал судалгаа хийж шавьжаас гадна хөхтөн, үет хөлтөн, бусад олон анги, багийн амьтан цуглуулж, судалгааны хэрэглэхүүндээ ангилал зүйн боловсруулалт хийхдээ 30-аад орны 180 гаруй эрдэмтдийг оролцуулж үр дүнгээр нь 500 гаруй бүтээл нийтлүүлсэн ба эдгээр бүтээл тус лабораторийн номын санд хадгалагдаж байна. 

Хэрэгжиж буй төслүүд

Шувуу судлалын чиглэлээр дараах суурь судалгааны сэдэв, төслүүдийг хэрэгжүүллээ.

· “Монгол орны шувуу” (1991-1993). Удирдагч: Доктор А.Болд

· "Монгол орны ховор шувуудын биологи, үржүүлж нутагшуулах” (1996-1998). Удирдагч: Доктор А.Болд

· “Сэлэнгийн сав газрын нэн ховор, ховор сээр нуруут амьтдын  тархац, нөөц, экологи эдийн засгийн үнэлгээ” (2000-2001). Удирдагч: Доктор А.Болд

· “Монгол орны ховор ба агнуурын шувуудыг хамгаалах, зүй зохистой ашиглах” (2000-2004). Удирдагч: Доктор А.Болд

· “Монгол орны тусгай хамгаалалттай газрын шувуудын судалгаа’’ (2005-2007). Удирдагч: Акедемич А.Болд

· “Өвчин тээгч шувуудын нүүдлийн зам, тархац” (2008-2010). Удирдагч: Доктор Н.Цэвээнмядаг

· "Шувуудын (өвчин тээгч) нүүдлийн зам, тархац, түүнд нөлөөлөгч экологийн хүчин зүйлүүд" (2011-2013). Удирдагч: Доктор Н.Цэвээнмядаг

· “Монгол орны ховор шувуудын биологи, экологи, хамгаалал" (2014-2016). Удирдагч: Доктор Н.Цэвээнмядаг

· “Монгол орны говь цөл, хээрийн шувууны биологи-экологи тэдний амьдрах орчны өөрчлөлт”  суурь судалгааны төсөл (2017-2019).  Удирдагч: Доктор Г.Майнжаргал

· “Зэрлэг ан амьтны тоо толгой, нөөцийн судалгаа (Идлэг шонхор шувуу)” тархац, нөөц” суурь судалгааны төсөл (2018). Удирдагч: Доктор Г.Майнжаргал

· “Хангай, Хэнтийн ойн шувуудын олон янз байдал, амьдрах орчны өөрчлөлт” суурь судалгааны төсөл (2022-2024). Удирдагч: Доктор Г.Майнжаргал

· “Сансрын дамжуулагчийн үр дүнг ашиглан шувууны томууг тандах боломж” төсөл (2022-2023) Удирдагч: Доктор Д.Идэрбат

· ‘’Говийн их ДЦГ-ын шувуудын олон янз байдал, тархцын судалгаа’’ захиалгат төсөл (2023-2025). Удирдагч магистр Д.Баянмөнх

Шавж судлалын чиглэлээр дараах суурь судалгааны сэдэв болон бусад төслүүдийг хэрэгжүүллээ. Үүнд: 

Суурь судалгаа

· “Архангай аймгийн Төвшрүүлэхийн сангийн аж ахуйн нутаг дахь үр тарианы гол хортон шавьжийн зүйлийн бүрэлдэхүүн” суурь судалгаа (1966-1970).

· “Монгол орны ойт хээрийн бүсийн шавжийн ангилал зүй, биоэкологи, тархалтын судалгаа” суурь судалгаа (1970-1975).

· “Шилмүүст ойн модлог идэшт хортон шавьж, тэдгээрийн аж ахуйн холбогдол” суурь судалгаа (1976-1980).

· “Монгол орны ойт хээрийн бүсийн аж ахуйн холбогдол бүхий хөнөөлт шавжийн популяци, экологи онцлог” суурь судалгаа (1986-1990).

· “Ойн жимс, жимсгэнэ, мөөгний зонхилох хортон шавьж” суурь судалгаа (1993-1995).

· “Тал хээр, говийн бэлчээрийн биогеоценозод шавьжийн үзүүлэх нөлөөллийг судлах” суурь судалгаа (1996-1997).

· “Монгол орны унаган ба дэлхийд ховордсон шавжийн биологи, экологи, эдийн засгийн холбогдол” суурь судалгаа (2001-2004).

· “Монгол орны ойн шавж” суурь судалгаа (2005-2007).

· “Монгол орны усны шавжийн зүйлийн бүрэлдэхүүн, экологи, биологи” суурь судалгаа (2008-2010).

· “Монгол орны байгалийн экосистем дэх паразит шавжийн тархалт, популяцийн бүтэц” суурь судалгаа (2011-2013).

· “Монгол орны эндемик шавжийн тархалтын зүй тогтол, зураглал” суурь судалгаа (2017-2019).

· “Монголын эндемик цохын (Coleoptera) олон янз байдал, экологи, хамгаалал” суурь судалгаа (2020-2022). Удирдагч : Доктор Ч.Гантигмаа

Бусад төсөл

· “Монголын өндөрлөгийн зайнаас якобсоын төөлүүрч эрвээхэйн олшролыг зайнаас тандан судлах нь” захиалгат төсөл (2016-2022). Удирдагч: Доктрант Д.Алтанчимэг Доктор Д.Энхнасан

· “Өмнөд говийн байгалийн болон таримал заган ойн цохын (Coleoptera) олон янз байдал” захиалгат төсөл (2019-2020). Удирдагч: Доктор Б.Буянжаргал

· “Монголын эндемик хуниасан далавчит хэдгэнцрийн (Hymenoptera, Vespidae) амьдрах орчны онцлог, экологи” (2017-2019). Удирдагч: Доктор Б.Буянжаргал

· “Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө” (2017-2030). Төслийн гүйцэтгэгч: Ч.Гантигмаа

· “Польш улсын ШУА-ийн Музей, Амьтан судлалын хүрээлэнтэй хамтарсан Төв Азийн эвэрт цохын судалгаа’’ төсөл (2020-2023). Удирдагч, гүйцэтгэгч; Доктор Д.Энхнасан, Доктрант Д.Алтанчимэг.

· “Монгол Алтайн нурууны ургамал идэшт цохын (Insecta, Coleoptera) бүлгэмдэл, амьдрах орчны олон янз байдал” ШУА-ийн грант төсөл (2022-2023) Удирдагч, гүйцэтгэгч: Доктор Д.Энхнасан, Доктрант Д.Алтанчимэг.

Гадаад харилцаа

Манай лаборатори үүсгэн байгуулагдсан үеэс эхлээд олон улсын эрдэм шинжилгээний хүрээлэн, төв, сан, нийгэмлэг, их дээд сургуулиудтай хамтран ажилласаар ирсэн. Дурдвал:

ОХУ-ын ШУА-ийн Амьтны эволюци, экологийн хүрээлэн, Москвагийн Их сургууль, Олон улсын тогорууны сан, Японы Ямашинагийн Шувуу судлалын хүрээлэн, Японы зэрлэг шувууны нийгэмлэг, Изюмийн тогорууны парк, БНСУ-ын Үндэсний шинжлэх ухааны музей, БНСУ-ын Байгаль орчин экологийн хүрээ, БНСУ-ын Сөүлийн их сургууль, БНСУ-ын шувуу судлалын нийгэмлэг, БНСУ-ын усны шувууны сүлжээ, БНСУ-ын Амьтны хүрээлэн, БНХАУ-ын ШУА-ийн Эко-Хүрээлэн буй орчны судалгааны төв, БНХАУ-ын Ойн академийн Шувуу бөгжлөлийн үндэсний төв, BirdLife International, East Asian-Australasian flyway partnership, Wetlands International, АНУ-ын Филадельфийн акедеми, БНХАУ-ын Хөх хотын Багшийн их сургууль, БНХАУ-ын Хөх хотын Багшийн Их Сургуулийн Зайнаас тандан судалгааны төв, Польш улсын ШУА-ийн Музей, Амьтан судлалын хүрээлэн, The Nature Conservancy байгууллагын монгол дахь төлөөлөгчийн газар, ОХУ-ын ШУА-ийн Сибирь дэх салбар Буриадын шинжлэх ухааны төв, АНУ-ын Butterfly Pavilion ТББ, АНУ-ын  Дрекселийн их сургууль, БНХАУ-ын ХАА-н академийн Бэлчээр судлалын хүрээлэн