Үндсэн агуулга руу

Бидний тухай

Суурин судалгааны цэг

2017-10-02

Шувуу судлалын чиглэлээр суурин судалгааны цэг байхгүй байсан ба 2014 оноос Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг Хурхын хөндийн Хулст толгойд Зэрлэг амьтан судлах хамгаалах төвтэй хамтран "Шувууны мониторинг судалгааны төв" гэсэн судалгааны цэг байгуулж 2014-2016 оны 5-9-р саруудад үйл ажиллагаа явуулж одоо 3 гэр,  1 кантенер, 3 мотацикл, нарны энергээр байнгын тог, гэрлээр бүрэн төхөөрөмж 1 ком, ширээ, сандал г.м. зүйлсээр тоноглоод байна. Энэ суурин судалгааны цэгийн эх санхүүжилтыг АНУ дахь Олон улсын тогорууны сан,  АНУ-ын алба зэрэг байгууллагаас санхүүжүүлж байгаа Цэн тогорууны судалгааны төслөөс анхны эх үүсвэрийг гаргасан болно.

Энд жил бүрийн хавар 20-30 хоногийн хугацаатай жижиг шувуудыг бөгжлөх, 5-9-р сард цэн тогоруу, хонин тоодог, хошуу галуу, өвөг тогоруу зэрэг ховор шувуудын үржлийн мониторинг, нүүдэл хөдлөл зүйн судалгааг хийдгээс гадна ургамлын мониторингийн 50х100 м-ийн хэмжээтэй 2 талбайг Хурх, Хүйтний хөндийд хашиж, малын бэлчээрлэлтийн нөлөөг судлаж байна. Энд орон нутгийн иргэд, ойролцоох сумын байгаль хамгаалагч нарыг цуглуулж шувуу таних, байгаль хамгаалалын сургалт хийж байгаагаар гадна 2 ч удаа энд олон улсын хурал, сургалтыг зохион байгуулаад байна. Бидэнтэй хамтран ажилладаг Хятадын ШУА болон Ой, шугуйн яам, Өмнөд Солонгосын Байгаль орчин экологийн хүрээлэн, ОХУ-ын Даурын болон Сохондинскийн ДЦГ-ууд, АНУ-ын тогорууны сан, Ойн алба, Хятадын Поян нуурын ДЦГ, Японы Изьюм дахь тогорууны парк зэрэг байгууллагын төлөөлөгчид ирж үзэж хамтран ажиллаж байна.