Гадаад харилцаа
2017-10-02
ШУА байгуулагдсанаас хойш шувуу судлалаар Зөвлөлт холбоот улс, ОХУ, Герман, АНУ, Япон, Хятад, Солонгос, Энэтхэг зэрэг улсын эрдэм шинжилгээний хүрээлэн, төв, сан, нийгэмлэг, Их дээд сургуулиудтай дараах байдлаар хамтран ажиллаж ирлээ.
- Монголын ШУА, Герман улсын Академитай хийсэн гэрээний хүрээнд Монгол-Германы хамтарсан хайгуул судалгааг 1962,1964 онуудад монгол орны өмнөд, баруун бүс нутгийн шувуудын судалгааг хийж олон зүйл шувуудын тархалт байршил, биологитой холбоотой ихээхэн материал цуглуулж 1897 шувууны цуглуулга хийжээ. Хайгуул судалгааны дүнг Р.Пихоки, А.Болд нар 1968, 1972 онд нийтлүүлжээ.
- ОХУ-ын ШУА-ийн Амьтны эволюци, экологийн хүрээлэн, Москвагийн Их сургуультай хамтран 1975-2014 оны хооронд Монгол-Зөвлөлт, сүүлд Монгол-ОХУ-ын хамтарсан Биологийн иж бүрэн экспедицийн бүрэлдэхүүнд үе үеийн 20 гаруй шувуу судлаачид 2 талаас оролцож монгол орны бүх нутгийг шувууны иж бүрэн судалгааг 100 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлж, 289 зүйл шувууны 4111 ш цуглуулга хийсэн байна.
- АНУ-д байрладаг Олон улсын тогорууны сан (ICF)-тай (ерөнхийлөгч, проф. G.Ardchibald, Jim Harris) 1990-1991, мөн АНУ-ын Хөдөө аж ахуйн хэстэсийн Ойн алба (USDA Forest Services)-тай (доктор Jennifer C.Smith, Robert C.Skorkowsky, доктор Liz Schnackenberg, Thomas E.DeMeo) хамтран 2014-2016 онуудад хамтран тогорууны амьдрах орчны мониторинг судалгааг хийх, санхүүжүүлэх, гадаад орны судлаачид, судалгаатай холбон хамтын ажиллагааг өрнүүлэх ажлуудыг зохион байгуулж байлаа.
- ОХУ-ын Буриадын их сургуультай хамтран Сэлэнгийн сав, Дархадын хотгорын шувууны судалгааг 1989, 2005 онуудад хамтарсан судалгааг хийж (Болд, Доржиев нар, 1991, Доржиев, Цэвээнмядаг нар 2006) байлаа.
- Японы Ямашинагийн Шувуу судлалын хүрээлэн (The Yamashina Institute for Ornithology), Японы зэрлэг шувууны нийгэмлэг (Wild Bird Society of Japan), Изюмийн тогорууны парк (Izumi Crane Park) тэй хамтран усны шувууд, өвөгт болон цэн тогорууны нүүдэл, өвчний судалгааг 1990, 1995, 2001-2002 онуудад хийлээ.
- Өмнөд Солонгосын Үндэсний шинжлэх ухааны музей (National Science Museum of Korea), Солонгосын Байгаль орчин экологийн хүрээлэн (Korea Institute of Environmental Ecology), Сөүлийн их сургууль (University of Seoul), Солонгосын шувуу судлалын нийгэмлэг (Korean Society of Ornothology), Солонгосын усны шувууны сүлжээ (Waterbird Network in Korea), Солонгосын Амьтны хүрээлэн (Zoo of Korea) зэрэг байгууллагын удирдлага, судлаачидтай (доктор Paek Woon-Ki, доктор Hansoo Lee, проф. Chang Yong Choi, доктор Kisup Lee) 2006-2016 онуудад хамтран усны шувуудын нүүдэл, зарим газар нутгийг зүүн өмнөд Азийн сүлжээ нутагт оруулах, ховор шувуудын судалгааг хийж байна.
- АНУ-ын Геологийн судалгаа (US Geological Survey)-ны Баруун бүсийн Экологийн судалгааны төвтэй (эрхлэгч, доктор John Takekawa), Англи улсын Бангор хотын Уэйлсийн их сургууль (Lucy Hawkes), Канадын Ванкоувер хотын Бритиш Колумбиа их сургууль (Bev Chua)-ийн судлаачидтай хамтран 2006-2016 онуудад хамтран хээрийн галуу, хошуу галуу, гангар хун зэрэг шувуудын нүүдэл, өвчин, физиологийн судалгааг
- Хятадын ШУА-ийн Эко-Байгаль орчны судалгааны төв (Research Center for Eco-Environmental Sciences Chinese Academy of Sciences), Хятадын Ойн академийн Шувуу бөгжлөлийн үндэсний төв (National Bird banding center Chinese Academy of Forestry)-тэй зэрэг байгууллагуудын удирдлага судлаачидтай (проф. Lei CAO, Hou Yunqiu, судлаач Qian Fawen, Dr Li Fengshanь Anthony D., Xin WANG) хамтран шувууны нүүдэл, амьдрах орчин, өвчний судалгааг 2014-2016 онуудад хийж эхлээд байна.
- Мөн шувуу судлах, хамгаалах олон улсын байгууллага болох BirdLife International, East Asian-Australasian flyway partnership, Wetlands International зэрэг байгууллагуудын туслалцаа дэмжлэгтэй Монгол орны Монгол дагуур, Хурх Хүйтний хөндий, Өгий нуур зэрэг зарим газар нутгийг РАМСАР, Шувууд чухал ач холбогдолтой газар нутаг, мөн тогоруу, нугас галууны олон улсын сүлжээ нутагт хамруулах ажлыг хийлээ.