Үндсэн агуулга руу

Бидний тухай

Хэрэгжиж буй төслүүд

2017-10-02

Шувуу судлалын чиглэлээр дараах суурь судалгааны сэдэв, төслүүдийг хэрэгжүүллээ.

  • "Хэнтийн уулархаг районы хөхтөн, шувууны аймгийн бүрдэл, тоо толгой, экологи-биологи, агнуурын ач холбогдол” сэдвийг 1966-1969 онд А.Болдын удирдлагаар
  • "Хангайн уулархаг районы хөхтөн, шувууны аймгийн бүрдэл, тоо толгой, экологи-биологи, агнуурын ач холбогдол” сэдвийг 1970-1974 онд А.Болдын удирдлагаар
  • "Алтайн уулархаг районы шувууд, тэдгээрийн улс ардын аж ахуйн ач холбогдол" сэдвийг 1976-1980 онд А.Болдын удирдлагаар 
  • "Их нуурын хотгорын шувууд, тэдгээрийн байгаль аж ахуйн холбогдол" сэдвийг 1981-1983 онд А.Болдын удирдлагаар
  • "БНМАУ-ын ховор болон агнуурын холбогдолтой шувууны экологи" сэдвийг 1984-1987 онд А.Болдын удирдлагаар
  • "Зүүн монголын агнуурын болон ховор шувуу" дэд сэдвийг 1988-1990 онд Н.Цэвээнмядаг 
  • "Хот суурингийн шувуудын экологи, биологи, аж ахуйн холбогдол” дэд сэдвийг 1987-1988 онд Д.Батдэлгэр,
  • "Хөдөө аж ахуй газар тариалангийн онцгой ач холбогдолтой шувуудын экологи, байгаль аж ахуйн холбогдол” дэд сэдийг 1989-1990 онд Д.Батдэлгэр
  • "Монгол орны шувуу” төслийг 1991-1993 онд А.Болдын удирдлагаар 
  • "Монгол орны ховор шувуудын биологи, үржүүлж нутагшуулах” нэртэй төслийг 1996-1998 онд А.Болдын удирдлагаар
  • "Сэлэнгийн сав газрын нэн ховор, ховор сээр нуруут амьтдын  тархац, нөөц, экологи эдийн засгийн үнэлгээ” төслийг 2000-2001 онд А.Болдын удирдлагаар
  • "Монгол орны ховор ба агнуурын шувуудыг хамгаалах, зүй зохистой ашиглах” сэдвийг 2002-2004 онд А.Болдын удирдлагаар
  • "Монгол орны тусгай хамгаалалттай газрын шувуудын судалгаа” сэдвийг 2005-2007 онд А.Болдын удирдлагаар
  • "Өвчин тээгч шувуудын нүүдлийн зам, тархац” сэдвийг 2008-2010 онд Н.Цэвээнмядагийн удирдлагаар
  • "Шувуудын (өвчин тээгч) нүүдлийн зам, тархац, түүнд нөлөөлөгч экологийн хүчин зүйлүүд" сэдвийг 2011-2013 онд Н.Цэвээнмядагийн удирдлагаар
  • "Монгол орны ховор шувуудын биологи, экологи, хамгаалал" сэдвийг 2014-2016 онд Н.Цэвээнмядагийн удирдлагаар тус тус гүйцэтгэж ирлээ.