Үндсэн агуулга руу

Бидний тухай

Үйл ажиллагаа

2017-10-02

Өнгөрсөн хугацаанд тус лабораторийн эрдэмтэд Монгол орны шувуудын талаар ганц сэдэвт бүтээл 6, ном 22, эрдэм шинжилгээний өгүүлэл 500 гаруйг нийтлүүлж, судалгаа, сургалтанд зориулсан газрын зураг 15 хийж, олон улсын ба дотоодын эрдэм шинжилгээний бага хурлуудаар 200 гаруй илтгэл тавьж хэлэлцүүлээд байна.

Судалгааны үр дүн үйлдвэр, практикт шилжүүлэх ,төр засгийн хууль, дүрэм тогтоол шийдвэрт тусгуулах үйл ажиллагаанд дараах ажлуудыг хийгээд байна.

  • Хэнтийн уулархаг районы агнуурын амьтдыг хамгаалах, зохистой ашиглах тухай зөвлөмж. 1968. 
  • Хангайн уулархаг районы ан амьтныг хамгаалах, зохистой ашиглах тухай зөвлөмж. 1970. 
  • БНМАУ-ын агнуурын холбогдолтой амьтдын тархац, нөөц, жилд агнах хэмжээ. 1975.
  • "Шувууны өд ноолуур", "Усны шувуудын мах", "Усны шувуудын арьс" хэмээх стандартууд. 1984.
  • Их нууруудын хотгорын усны агнуурын шувуудыг агнан ашиглах тухай зөвлөмж. 1985. 
  • "Халх гол, Онон, Улзын савын шувууг ашиглах, хамгаалах үндэслэл" 1988.
  • Монгол дагуурын дархан цаазтай газар байгуулах шинжлэх ухааны үндэслэл. 1992. 
  • "Дорнод монголын тусгай хамгаалалттай газар нутгийн зохистой сүлжээ" 1995.
  • Ан агнуурын хууль, Амьтны аймгийн тухай хуулиудад санал. 1976, 1985, 2000, 2010 
  • "Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээний арга зүй ба шувууны үнэлгээ" 2011.
  • ”Монгол дагуур, Буйр, Ганга нуур, Хурх хүйтний хөндий, Ачит нуур, Увс нуур зэрэг 6 газрыг Рамсарын конвенцид оруулах үндэслэл" 1997, 2005. зэрэг 30 орчим зөвлөлмж, үндэслэл, стандарт, аргачлал боловсруулж холбогдох газруудад шилжүүллээ.