Үндсэн агуулга руу

Бидний тухай

Судалгааны чиглэл

2017-10-02

Шувуу судлалын лаборатори нь экосистемийн нэн  чухал бүрэлдэхүүн хэсэг болдог  Монгол орны шувууны зүйлийн бүрдэл, оршин амьдрах хэлбэр, биологи, экологи, нүүдэл, шувууны гарал, үүсэл, байгалийн бүс бүслүүр, газар зүйн  тархан байрших онцлог, дэлхийн амьтны аймагт монголын шувуудын эзлэх байрыг онол, практикийн түвшинд тогтоох, агнуурын болон ховор зүйл шувуудын тоо толгой, нөөц баялаг, ховордлын зэрэглэл, байгаль аж ахуйн холбогдлын талаар суурь судалгааг олон улсын түвшинд явуулж, тэдгээрийг хамгаалах, зүй зохистой ашиглах талаар төр засгийн бодлого, шийдвэрт тусгах,  залуу судлаачдыг бэлтгэх, олон түмэнд шувууны талаархи цэгцтэй ойлголт өгөхөд чиглэнэ.


Зүйл шувуу бүрийн байгаль, эдийн засгийн холбогдолыг тодорхойлж хот суурин, тодорхой бүс нутаг, улсын тусгай хамгаалалтанд авах газруудын шувуудын бүрдлүүдийг гаргах, шувуу бөөгнөрөн цуглардаг газруудыг судлан тогтоож олон улсын сүлжээнд оруулах, дэлхийд ба Ази тивд ховор зүйл шувуудыг амьдрах орчны хамтаар хамгаалах Ramsar, CITES, Нүүдлийн амьтдыг хамгаалах олон улсын конвенциудын сүлжээнд хамруулах, гадаад, дотоодын олон улсын хуралд судалгааны дүнг хэлэлцүүлэх, хамтарсан хайгуул судалгааг зохиох, бүтээл нийтлүүлэх, монгол орны шувуудын нэр томъёог жигдлэн цэгцлэх зэрэг ажлуудыг хийж ирлээ.