"Пелед" гарааны компани
2018-02-02
Гидробиологийн
судалгааны үр дүнд 1978 оноос цагаан
зарам загасыг үржүүлж, үржлийн сүрэг, агнуурын нөөцтэй болж, шинээр үржүүлсэн
загасаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, худалдаалах боломж
бүрдсэн юм. Үүнийг үндэслэн инновацийн тухай хуулийн 3.1.8-д заасны дагуу
“Пелед гарааны компани” 2015 оны 4-р сард байгуулагдсан билээ. Тус компани нь
цагаан зарам загасыг хамгаалах, өсгөн үржүүлж, зөв зохистой ашиглах, жижиг цех
байгуулж, загасан бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангах зорилготой.
Агнуурын атуу (эм) загасны биеийн ерөнхий урт 295-620 мм, жин нь 350-3620 г, атуух (эр) загас нь 326-580 мм урт, 480-270 г жинтэй байна. Цагаан зарам загас хоёр наснаас эхлэн үржилд орно. Махны тослог 16.6-20%, уураг 18.8-19.6%, эрдэс бодис 1.4-4%, илчлэг чанар дундажаар 1780 ккал/кг.
Цагаан зарам загасны биеийн хэмжээ ба насны байдлаас шалтгаалан нэг загасны гаргах түрсний хэмжээ харилцан адилгүй, 5379 – 255000 ширхэг байна. Загасны түрс нь төрөл бүрийн тэжээллэг бодис, амин дэмээр баялаг экологийн цэвэр бүтээгдэхүүн юм. Түрсний найрлаганд ус 55-65%, тос 8,9-14,7 %, уураг 22,9-27,6% ,үнс 1,2-2%, A, D, B1, B2, B6, B12, PP амин дэмүүд, нүүрс ус, эрдэс давс (фосфор, хлор, кали, хүхэр, натри, цахиур, цайр, марганец, иод) агуулагдана. Загасны түрсийг шууд болон нөөшлөн хэрэглэнэ. Мөн төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүний хольцонд ашигладаг.