Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ЗӨГИЙН БҮЖИГ
ЗӨГИЙН БҮЖИГ


ЗӨГИЙН БҮЖИГ


Та хүмүүс биднээс гадна амьтад ч бас бүжиглэх дуртай гэж сонсож байсан уу?

Бидний сайн мэдэх балт зөгийнүүд бүжиглэх тун дуртай гэнэ шүү. Гайхалтай байгаа биз!

Зөгийн бүжиг бол идэш тэжээлийн эх үүсвэрийн мэдээллийг бусдадаа дамжуулах зан төрхийн нэг хэлбэр юм. Тэд энэ бүжгээ хоорондоо ойлголцох хэл болгон ашигладаг. Харин яаж гэдгийг нь энд тайлбарлая.


Ажилчин зөгийнүүд идэш тэжээл болох цэцгийн бал цуглуулах үүрэгтэй байдаг. Харин тэд цэцгийн балын эх үүсвэр олсон даруйдаа үүрэндээ эргэж ирэн, бусдадаа мэдэгддэг. Ингэж мэдэгдэхийн тулд тэд 2 төрлийн бүжиг хийх бөгөөд энэ нь тухайн газрын зай, чиглэл, цэцгийн балны чанарыг илтгэдэг байна.

 

 Бүжиг 1.  Эргэлдэх бүжиг

 

Энэхүү бүжиг нь үүрний ойролцоо идэш тэжээлийн эх үүсвэр байгааг мөн түүний чанарын талаар мэдээ дамжуулахад хэрэглэгддэг. Харин идэш тэжээлийн эх үүсвэрийг олох чиглэлийн тухай мэдээлэл өгдөггүй.


Бүжгийг хийхдээ зөгийнүүд нэг бүтэн тойрог эргээд эсрэг тойргоор дахин эргэнэ. Зарим тохиолдолд бүжиг хийж буй зөгий чиглэлээ өөрчлөн хэд хэд эргэдэг байна. Ингэж чиглэлээ олон дахин өөрчилж байвал идэш тэжээлийн чанар өндөр байгааг илтгэнэ. Тухайлбал, илчлэг өндөртэй гэх мэт. 



 

 

 Бүжиг 2. Шарвах бүжиг

 

Шарвах бүжиг нь өмнөх бүжгийг бодвол идэш тэжээлийн чанар, зай, чиглэл гэх мэт илүү нарийн мэдээллийг агуулдаг. Бүжиглэгч зөгий “Ө” үсэг шиг жим гарган бүжих ба голын шулуун шугамын дагуу бүжихдээ хэвлийгээрээ шарвах маягийн хөдөлгөөн хийдэг.


Энэхүү шарвах хөдөлгөөний үргэлжлэх хугацаа, эрчмээр идэш тэжээлийн эх үүсвэр тодорхойлогдоно. Харин хоёр тал дугуйрсан тойрог хир том байгаагаас шалтгаалан идэш тэжээлийн холын зайг илэрхийлнэ (Эргэлдэх бүжгийг бодвол Шарвах бүжиг нь илүү хол байгаа идэш тэжээлийг илэрхийлдэг).



 

Харин аль зүгт гэдгийг нь тухайн зөгий нараар баримжаалан зааж өгнө. Өөрөөр хэлбэл нар болон тухайн зааж байгаа газрын хооронд яг 90˚ өнцөг үүсгэн бүжиглэдэг. Харин зарим үүлэрхэг, нар харагдахгүй өдөр тэд үүрэн дотроо үүрний дээд хэсгээс 90˚ өнцөг үүсгэн идэш тэжээл байгаа зүгт бүжиглэнэ.

 

 



Эх сурвалж: Энд дарна уу


Бусад мэдээлэл