Шинэ Зеландын эрдэмтэн Col-in Eady Японы эрдэмтэдтэй хамтарч, зүсэх үед нулимс гаргадаггүй сонгиныг генийн инженерчлэлийн аргаар гаргажээ. Энэхүү туршилт судалгааны ажилдаа РНХ-ийн интерференцийн аргыг ашигласан бөгөөд нулимс гаргахад нөлөөлдөг хүхэрт нэгдлийн нийлэгжилтийг зогсоодог лакроматори фактор синтез (LFS) генийг оруулсанаар ааг багатай, өөрөөр хэлбэл уйлуулдаггүй сонгиныг гарган авчээ.