Биоаюулгүй байдлыг хангах хүрээнд молекул биологийн лаборатори шинэ тоног төхөөрөмж хүлээн авлаа
2018.09.14-ны өдөр ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Молекул биологийн лабораторид БОАЖЯ-ны дэргэдэх Биоаюулгүй байдлыг хангах үндэсний хороо, Европын Холбооны Хими, биологи, цацраг идэвхт болон цөмийн эрсдэлийг бууруулах (CBRN CoE initiative) санаачлагаар, Олон улсын шинжлэх ухаан технологийн төвөөс хамтран хэрэгжүүлж буй “Төв Азийн орнуудад биоаюулгүй байдал, биохамгааллын үндэсний хууль эрхзүйн орчинг сайжруулах, мэргэжлийн сургалтыг зохион байгуулах бүсийн Р53” төслийн хүрээнд буцалтгүй тусламжаар 43,266,000 төгрөгийн өртөг бүхий лабораторийн төхөөрөмж болох Центрифугийг роторуудын хамт (Cole-Parmer MPR 115 Advanced Centrifuge Bundle) Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Биоаюулгүй байдлыг хангах үндэсний хорооны дарга Намсрайн Цэрэнбат болон албаны бусад хүмүүс хүлээлгэн өглөө.
Уг төслийн хүрээнд 2017 оны 1
сараас эхлэн Эрүүл мэнд, хүнс, Биологийн зэвсгийн конвенцийн хэрэгжилтийг
хангах хууль эрхзүйн орчинд судалгаа хийж, мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалтанд
Молекул биологийн лабораторийн эрхлэгч, доктор Д.Гантулга хамрагдан сургалтаас олсон мэдээлэл, мэдлэгээ
хүрээлэнгийн эрдэмтэд, залуу судлаачиддаа түгээн шат дараатай сургалтыг зохион
байгуулан ажиллаад байна.
Төслийн хүрээнд Европын холбооны буцалтгүй тусламжаар нийт 669,397,776.00 төгрөгийн өртөг бүхий 25 тоног төхөөрөмж, сургалтын материал, нэг удаагийн хамгаалах хэрэгслийг Монгол Улс хүлээн авч, 242 сая төгрөгийн өртөг бүхий 8 төрлийн 14 лабораторийн тоног төхөөрөмжийг Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төв, Мал эмнэлгийн хүрээлэн, Мал эмнэлгийн сургууль, ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль зэрэг нийт 7 байгууллагад гардуулан өгөөд байна.
Мэдээлэл бэлтгэн оруулсан: Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Э.Ариунболд