БНХАУ-ын Шинжлэх Ухааны Академийн Профессор Cao Lei-тэй хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Биологийн хүрээлэнгийн захирал Д.Гантулга болон Шувуу, шавж судлалын лабораторийн эрхлэгч, доктор Д.Идэрбат нар БНХАУ-ын Шинжлэх Ухааны Академийн Хүрээлэн буй орчны шинжлэх ухааны судалгааны төвийн профессор Cao Lei-тэй ус намгархаг газрын шувууд болон тэдгээрийн амьдрах орчныг хамгаалах талаар хэлэлцэв.
Монгол орны төв болон баруун бүсийн шувуудад ач холбогдол бүхий газруудад хамтарсан хээрийн судалгааг 2023.08.19-оос 6 хоногийн хугацаанд явуулж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.