Үндсэн агуулга руу

Мэдээ

"Хууль бус худалдаанд өртөж буй зэрлэг амьтан, байгалийн ургамлыг таньж тодорхойлох нь" сэдэвт сургалт

2019.03.07  |  МэдээfX⧉

ШУА-ийн Ерөнхий Болон Сорилын Биологийн Хүрээлэн, ЦЕГ-ийн Мөрдөн Байцаах Алба болон Нийслэлийн Прокурорын Газартай  хамтран “Хууль бус худалдаанд өртөж буй зэрлэг амьтан, байгалийн ургамлыг таньж тодорхойлох нь” сэдэвт сургалтыг 2019 оны 03-р сарын 07-ны өдөр тус хүрээлэн дээр амжилттай зохион байгууллаа. Энэхүү сургалтанд ЦЕГ-ийн Мөрдөн Байцаах Албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчид, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорууд болон манай хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд оролцлоо.