Мод тарих үндэсний өдрийн 18 дахь удаагийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулав
Монгол улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлиг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/146 дугаар тушаал, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны А/420 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор Нийслэл хот 2018 оныг “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-өөр нийтийн эзэмшлийн талбай, амьдардаг орчиндоо мод бут тарьж, тарьсан ногоон байгууламжаа арчлах, усалгаа хийх ажлыг 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулав.
Намрын мод тарилтын ажилд ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар, Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, МУИС-ийн “Best” байгаль орчны клубийн багш, оюутан залуус Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн нийт 150 орчим ажилтан, албан хаагчид оролцож, Баянзүрх дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт орших Ботаникийн цэцэрлэгийн ногоон байгууламжийн талбайд нийт 10 орчим төрлийн 1000 орчим мод, сөөгийг тарьж, Ботаникийн цэцэрлэгийн болон Баянзүрх дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт байрших хүрээлэнгийн нэгдсэн байрны ойр орчмын ногоон байгууламж, мод сөөгөнд арчилгаа, намрын цэнэг усалгаа хийж гадаад орчны талбайн хог хаягдлыг цэвэрлэх ажлыг хийж гүйцэтгэв.
ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн