Вэбсайтын цэс
Хэлний сонголт
МОНГОЛЫН ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН ХОЛБООНЫ БИОЛОГИ-ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН “ХҮРЭЛТОГООТ-2018” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
МОНГОЛЫН ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН ХОЛБООНЫ БИОЛОГИ-ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН “ХҮРЭЛТОГООТ-2018” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

“Хүрэлтогоот-2018” эрдэм шинжилгээний бага хурлын Биологи-Хөдөө аж ахуйн салбарын хуралдаан 2018 оны 10 дугаар сарын 26ы өдөр ООГСХ-ийн Хүрэлтогоот төвд зохион байгуулагдлаа.


Хурлыг БСШУСЯ, ШУА, ШУТС, МЗЭХ хамтран зохион байгуулсан бөгөөд энэ удаагийн хуралдааныг Хөдөө аж ахуйн их сургууль, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн, ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Ургамлын аймаг ангилалзүйн лабораторийн хамт олон болон Ургамлын интродукцийн лабораторийн ЭША, доктор Я.Гэрэлчулуун нар ивээн тэтгэж оролцсон юм.


Биологи-Хөдөө аж ахуйн салбарын “Хүрэлтогоот-2018” залуу судлаачдын оны шилдэг бүтээл шалгаруулах эрдэм шинжилгээний бага хуралд 50 гаруй бүтээл ирснээс эхний шатны шалгаруулалтад тэнцсэн 13 илтгэлийг доктор И.Хатанбаатар (МЭХ), доктор Д.Гантулга (ЕСБХ), доктор Д.Нарангарвуу (МУИС), доктор Г.Оюунцэцэг (БСШУСЯ), доктор Г.Цэрэнханд (ЕСБХ) нарын шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцэн шалгарууллаа.


        Эрдэм шинжилгээний бага хуралд оролцсон илтгэлүүдээс ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Генетикийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, залуу судлаач, магистр Б.Сод-Эрдэнэ “Монгол бөхөн болон Соргог бөхөнгийн генетик олон янз байдлыг тодорхойлсон нь” сэдэвт илгэлээр Тэргүүн байр, ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн магистрант Т.Энхзаяа “Хэрлэн голын Амарын сугас (Leuciscus waleckii) загасанд шимэгчлэгч Ichthyoxenus amurensis (Isopoda, Cymothoidae) паразитын үзүүлэх нөлөө” сэдэвт илтгэлээр Дэд байрт тус тус шалгарч БСШУСЯ-ны Сайдын нэрэмжит ГРАНТ-ын эздээр тодорлоо.

 


        Мөн тус хуралдаанд ханын илтгэлээр оролцогчдоос “Шилдэг ханын илтгэгч”-ээр Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Генетикийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, докторант Ц.Ариунтуул шалгаржээ.



Мэдээг бэлтгэсэн: С.Жавхлан



Бусад мэдээлэл