Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Академич Д.Баатарын туурвисан “Мал аж ахуй эрхлэх ухаан” хэмээх бүтээлийн хоёр дахь хэвлэл бэлэн боллоо.
Академич Д.Баатарын туурвисан “Мал аж ахуй эрхлэх ухаан” хэмээх бүтээлийн хоёр дахь хэвлэл бэлэн боллоо.


МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХ УХААН

 

Академич Д.Баатарын туурвисан энэхүү “Мал аж ахуй эрхлэх ухаан” хэмээх бүтээл нь анх 1993 онд хэвлэгдэн гарснаас хойш эдүгээ нэгэнтээ 30 жил өнгөрчээ. Энэ хугацаанд манай улсад нэгдэл, сангийн аж ахуй задарч хувийн өмчид суурилсан аж ахуй бүрэлдэн тогтов. Дэлхийн цаг агаар, уур амьсгалын өөрчлөлт болон манай орны ургамалан нөмрөгийн̆н хувьсалтай холбоотойгоор МАА-н салбарын бодлого нь мэдлэгт суурилсан бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуйг тогтвортой хөгжүүлэх, шинэ технологи, инновацыг нэвтрүүлэх, мэргэжлийн үйлчилгээг төгөлдөршүүлэх, үйлдвэрлэлийн бүтээмжээс хүртэх үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэж байна.

Үүнтэй уялдуулан малын тэжээлийг зөв зохистой хэмжээнд ашиглах, нутгийн үүлдрийн малын биологийн потенциал дээр тулгуурлан үржил, селекц явуулах гэх мэт  нэгж малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэхэд чиглэсэн шинжлэх ухааны үндэслэлтэй онолын материал болон манай орны зарим туршлага дээр үндэслэсэн бодитой дүгнэлтүүд бүхий энэхүү бүтээлийг мал аж ахуй эрхлэгчдэд зориулан 2 дахь хэвлэлтийг ШУА-ийн Биологийн хүрээлэнгээс өргөн барьж байна. 




Бусад мэдээлэл