Өнөөдөр буюу 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Монгол улс болон ОХУ-ын Шинжлэх Ухааны Академийн харьяа Монгол-Оросын хамтарсан биологийн иж бүрэн экспедицийн зөвлөл хуралдлаа. Зөвлөлийн хурлаар экспедицийн хүрээнд хийгдсэн 2018 оны хээрийн судалгааны ажлын үр дүнг эхний байдлаар хэлэлцэн дүгнэсэн болно.
Хуралд 2018 оны хээрийн судалгаанд оролцсон нийт отрядын зарим ахлагч нар
биечлэн оролцож судалгаанаас гарсан үр дүнг урьдчилсан байдлаар танилцуулан хэлэлцүүлэв.
Мөн хурлаар удахгүй тохиох Монгол-Оросын хамтарсан биологийн иж бүрэн
экспедицийн үүсэн байгуулагдсаны 50-н жилийн ойн арга хэмжээний хөтөлбөрийн
эхний хувилбар, мөн ойд зориулан гаргах “Монгол орны экосистемийн атлас”
(“Атлас экосистем Монголии”)-ын явц зэрэг бусад холбогдох асуудлыг хэлэлцэн
шийдвэрлэв.
Хуралд хамтарсан экспедицийн Монголын талын дарга, доктор Я.Адъяа, эрдэм шинжилгээний ажлын удирдагч, академич Ч.Дугаржав, зөвлөлийн гишүүн, академич Ч.Доржсүрэн, академич Д.Доржготов, хамтарсан экспедицийн Оросын талын орлогч дарга, доктор Н.И.Дорофеюк, Оросын талын эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор С.Х-Д.Сыртыпова, Монголын талын эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Э.Ариунболд, гишүүн, доктор С.Н.Бажа, гишүүн, доктор Ю.И.Дробышев, гишүүн, доктор С.Хадбаатар, гишүүн А.В.Андреев нар оролцов.
Мэдээлэл бэлтгэсэн: Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Э.Ариунболд