ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн судлаачид БНХАУ-ын Хөдөө Аж Ахуйн Шинжлэх Ухааны Академийн Бэлчээр судлалын хүрээлэнтэй танилцлаа
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Биологийн Хүрээлэнгийн захирал, доктор Д.Гантулга болон тус хүрээлэнгийн 15 судлаач 2024 оны 03-р сарын 27-аас 3 сарын 30-ны хооронд ӨМӨЗО-ийн Хөх хотод байрлах БНХАУ-н Хөдөө Аж Ахуйн Шинжлэх Ухааны Академийн Бэлчээр Судлалын хүрээлэнд зочлон хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцаж, илтгэл хэлэлцүүлэв.
Биологийн хүрээлэнгийн захирал Д.Гантулга Бэлчээр судлалын хүрээлэнгийн захирал Lin Keijian-д дурсгалын зураг гардуулж буй агшин
Биологийн хүрээлэнгийн захирал Д.Гантулга-н санаачилсан Шар шороон шуургатай биологийн аргаар тэмцэх төслийн танилцуулгыг тус хүрээлэнгийн ЭШДА Б.Номин танилцуулав.
Түүнчлэн Микробиологийн лабораторийн эрхлэгч, доктор Ж.Энх-Амгалан, Хөхтний Экологийн лабораторийн эрхлэгч, доктор Г.Сүхчулуун, Ургамлын биотехнологийн лабораторийн эрхлэгч, доктор Х.Алтанзул, Микробын нийлэгжлийн лабораторийн тэргүүлэх ажилтан, доктор Ц.Рэнцэнханд, Шувуу, шавж судлалын лабораторийн ЭШДА Д.Алтанчимэг нар лабораториудын танилцуулга болон Бэлчээр судлалын хүрээлэнтэй хамтран ажиллах боломжийн талаарх мэдээллийг тус тус хүргэв.
Уулзалтын хүрээнд Хятад болон Монголын талын судлаачид 3 хэсэгт хуваагдаж дараах агуулгын хүрээнд хэлэлцэв.
1-р хэсэг.
Гишүүд: Хятад талаас: дэд проф Gao Shujing, дэд проф Zhang Yuanyuan, дэд проф дэд проф Wang Liqin, Niu Dongsheng, Hui Rui, Монгол талаас: доктор Т.Адъяадолгор, доктор Г.Сүхчулуун, ЭША Г.Алтанчимэг, ЭША О.Чагсалдулам, ЭША Т.Энхзаяа, ЭША Ч.Энхзаяа
Хэлэлцсэн сэдэв чиглэл: Бэлчээрийн хөнөөлөөс сэргийлэх, хянах, мониторинг хийхэд хамтран ажиллах (Ургамлын өвчлөл, шавж болон мэрэгчийн судалгаа)
2-р хэсэг.
Гишүүд: Хятад талаас: доктор
Zhang Yong, доктор Fan Ruyue, Bai Haihua, Монгол талаас: доктор
Ж.Энх-Амгалан, доктор Ц.Рэнцэнханд, доктор Ю.Оюунбилэг, доктор Х.Алтанзул, ЭША Р.Үржинлхам
Хэлэлцсэн сэдэв
чиглэл: Цөлөрхөг
хээрийн хөрс, ургамлыг системтэй нөхөн сэргээх технологи боловсруулах, Шинэ
технологийг ашиглан ургамлын
тогтвортой бүлгэмдэл үүсгэх
(Судалгааны талбайг сонгох, хөрсний бүтэц, чийг, бичил биетний судалгаа, ганд
тэсвэртэй ургамлын ургах чадварыг бичил биетний бэлдмэл ашиглан дээшлүүлэх судалгаа, бичил
биетний бордоо)
3-р
хэсэг
Гишүүд: Хятад талаас: Liu Xiaolong, Yun Xiangjun, Duwala,
Bai Haihua, Монгол талаас: ЭША М.Мэнд-Амар, ЭША Ц.Өлзий, ЭША Б.Номин, ЭША
Г.Ангараг
Хэлэлцсэн сэдэв чиглэл: Хиймэл дагуулын зураг ашиглан шар шороон шуурганы мониторингийн судалгааг хийх шороон шуурганы эхлэл цэгийг тогтоох, тухайн бүс нутагт судалгааны суурин байгуулах. Мөн сонгогдсон газрын хөрс, ургамлын бүтэц, бүрэлдэхүүнийг судлах. Монгол улсын өвөлжилт, зудын нөхцөл байдал, малын зүй бус хорогдлын дүнд тулгуурлан зудад нэрвэгдсэн бүс нутагт зайнаас мониторинг хийж бэлчээрийн даацад хэрхэн нөлөөлж байгааг судлах.
Энэхүү уулзалтын талаарх мэдээллийг Бэлчээр судлалын хүрээлэнгийн вэвсайтаас мөн харж болно. Холбоос: https://mp.weixin.qq.com/s/LZ9XdcWYAf6aHL0sxZLJoA