Вэбсайтын цэс
Хэлний сонголт
СУДЛААЧИД ОЛОН УЛСЫН МУЗЕЙН ӨДӨРТ ОРОЛЦОВ
СУДЛААЧИД ОЛОН УЛСЫН МУЗЕЙН ӨДӨРТ ОРОЛЦОВ

Өнөөдөр буюу 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр “Олон улсын музейн өдөр” тохиож байна. Энэ өдрийн хүрээнд “Нээлттэй нийгэм форум”-ын хурлын танхимд “Чойжин ламын сүм музейн дурсгалт барилгад эрсдэл учруулж болох байгалийн ба нийгмийн гаралтай хүчин зүйлсийн нөлөөллийн судалгаа” сэдэвт төслийн тайлан хэлэлцүүлэг хурал амжилттай болж өндөрлөлөө. Тус хуралд БСШУСЯ, Соёлын өвийн үндэсний төв, ШУТИС, Геологи, уул уурхайн сургууль, ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, Ус цаг уур, орчны шинжилгээний газар, Гамшгаас хамгаалах судалгаа, шинжилгээний үндэсний төв, МУИС-ийн Нийгмийн ухааны сургууль болон Чойжин ламын сүм музей болон бусад музейн төлөөлөл оролцов.

Уг төсөлд ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Ургамалжлын экологи, ургамлын нөөцийн лаборатори, Ургамлын аймаг, ангилалзүйн лаборатори болон Микробиологийн лабораторийн эрдэмтэн, судлаачид хамтран “Чойжин ламын сүм музейн барилга, байгууламжид ургамлан нөмрөг ба доод ургамлын үзүүлэх нөлөөллийн судалгаа”-г амжилттай хийж гүйцэтгэсэн. Судлаачид төслийн хүрээнд гарсан судалгааны үр дүнгээ нэгтгэн тус хурлаар илтгэн хэлэлцүүлж, боловсруулсан зөвлөмж, тайланг Чойжин ламын сүм музейн удирдлага, хамт олонд хүлээлгэн өглөө.


Бусад мэдээлэл