Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДСАН АСУУДЛУУД” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
“ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДСАН АСУУДЛУУД” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2018 оныг “Судалгаа шинжилгээний жил” болгон зарласантай холбогдуулан өнөөдөр буюу 2018 оны 04 сарын 09 өдөр “Тусгай хамгаалалттай газар нутгийн судалгаа, шинжилгээний өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг БОАЖЯ, Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газар болон ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн хамтран зохион байгуулж байна. Тус хуралд Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгээс Ойн фитоценологийн лабораторийн ЭШТА, академич Ч.Дугаржав нар “Монгол орны ТХГН-ийн ойн төлөв байдал, цаашдын тулгамдсан асуудлууд”, Хөхтний экологийн лабораторийн эрхлэгч, доктор Б.Лхагвасүрэн, Шувуу судлалын лабораторийн эрхлэгч, доктор Г.Майнжаргал нар “Монгол орны ТХГН-ийн биологийн олон янз байдлын судалгаа, хамгаалал, цаашдын тулгамдсан асуудлууд”, Ургамалжлын экологи, ургамлын нөөцийн лабораторийн эрхлэгч, доктор И.Түвшинтогтох, Ургамлын аймаг, ангилалзүйн лабораторийн эрхлэгч, доктор М.Ургамал нар “Монгол орны ТХГН-ийн ургамлын аймаг, ургамалжлын судалгаа, цаашдын тулгамдсан асуудлууд” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлэн оролцож байна.  

Тус хурлын зорилго нь тусгай хамгаалалттай газар нутгийн судалгаа шинжилгээний өнөөгийн байдлыг хуралд оролцогчдод танилцуулж, тулгамдсан асуудлаар зөвлөмж боловсруулан гаргах, гарсан зөвлөмжийг төрөөс тусгай хамгаалалттай газар нутагт баримтлах бодлогын баримт бичигт тусган хэрэгжүүлэхэд оршино.

 

Мэдээлэл бэлтгэсэн: Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Э.Ариунболд


Бусад мэдээлэл