Үндсэн агуулга руу

Мэдээ

Шинжлэх ухааны салбарын “ажилтны өдөр”-ийг 18 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэв

2018.11.23  |  МэдээfX⧉

Шинжлэх ухаан мэдлэгийн үйлдвэрлэл” уриатай зохион байгуулж буй Шинжлэх ухааны салбарын ажилтны өдөрт зориулсан арга хэмжээний хүрээнд Хүрээлэнгийн нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулж, үйл ажиллагаа, эрдэм судлалын ажлын үр дүнгээ олон нийтэд сурталчлан "Шинжлэх ухаан, тeхнологи, инноваци 2018" үзэсгэлэнд амжилттай оролцлоо.

Монгол улсад шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 97 жил, “Шинжлэх ухааны ажилтны өдөр”–ийн хүндэтгэлийн хүндэтгэлийн арга хэмжээнд Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, БСШУС-ын сайдын зөвлөх С.Ганбат, БСШУСЯамны Шинжлэх ухаан технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат, ШУТСангийн захирал, доктор Д.Энхжаргал, нар мэндчилгээ дэвшүүлж, салбарын шилдгүүдээ тодруулав.

Шинжлэх ухааны академи болон дэлхийн хөгжиж буй орнуудын шинжлэх ухааны академийн 2018 оны “Шилдэг залуу судлаач”-ийн шагналаар тус хүрээлэнгийн Молекул биологийн лабораторийн эрхлэгч, эрдэм шинжилгээний ажилтан доктор /PhD/ Д.Гантулга шагнуулав. Мөн тус хүрээлэнгийн эрдэмтдийн багийн туурвисан “Ойн нэвтэрхий толь” оны шилдэг бүтээлийн  тусгай байрт шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ.