Үндсэн агуулга руу

Бүтээл

Б.Лхагвасүрэн, Г.Цогтжаргал, Ч.Гантигмаа Ч. Аюушсүрэн нар: Монгол орны хууль бус худалдаанд өртөж буй ургамал, амьтан

2017.09.27  |  БүтээлfX⧉

Биологийн олон янз байдал буурах үндсэн шалтгаан нь хүн төрөлхтний хөгжил, дэвшил, улс төр, нийгэм, эдийн засаг, улс үндэстний зан заншил, сүсэг бишрэл, уламжлал соёл, хэрэглээ зэрэг хүний хүчин зүйлтэй шууд болон шууд бус холбоотой. Түүний дотор агнуур, худалдаа, ялангуяа шунахайн сэдэлтэй хулгайн ан, зэрлэг амьтны хууль бус худалдаа нь олон зүйлийн амьтан, ургамлыг мөхлийн ирмэгт авчирдаг.


Монгол оронд зэрлэг амьтдын хууль бус худалдааны нөхцөл байдал, түүний экосистем, байгаль орчин, нийгэм засагт учруулж буй хор хохирлыг дүгнэх тодорхой тоо баримт, мэдээ хомс байдаг. Монгол орны зэрлэг амьтны хууль бус худалдааны талаарх “Зэлүүд тал: Монголын ан амьтны хууль бус худалдааны хямралтай асуудлууд” судалгааны тайланд Монгол орны эдийн засагт өндөр ач холбогдолтой зэрлэг амьтны зүйлүүдийн тоо толгой хурдацтай буурч байгааг онцолсон байдаг. Энэ судалгаагаар Монгол улсад 2004 онд нийт 100 сая амдолларын зэрлэг амьтны худалдаа хийгдсэн байна. Судлаач цуглуулсан тоо баримтад үндэслэн манай орны ховор болон элбэг тохиолдох зүйлүүдэд худалдааны нөлөө аюултай хэмжээнд хүрсэн болохыг дараах баримтаар тайлбарласан. Үүнд: Бөхөнгийн дэд зүйл (Saiga tartarica mongolicus) нь 5,000-аас 800 толгой хүртэл буюу 85%, халиун буга (Cervus elaphus)- ын too 1986 онд 130,000 байсан бол 2004 онд 8,000-10,000 бодгаль болж 92%, аргаль хонь (Ouis аттоп)-нъ/ тоо толгой 1975 онд 50,000 байсан бол 2001 онд 13,000-15,000 бодгаль болон 75%-аар буурсан. Монгол тарвага (Marmota sibirica)-b/Y мах, тос, арьсыг нь авах зорилгоор агнаж өмнө нь элбэг тохиолддог байсан энэ зүйл Монгол орны зарим хэсэгт бүрэн устсан байна. Нэгэнтээ 40 саяар тоологдож байсан тарваганы тоо толгой 12 жилийн хугацаанд 75%-аар буурч, 2002 оны байдлаар 5 сая бодгаль болжээ (Wingard & Zahler, 2006).

Лондон хотноо 2014 онд зохион байгуулсан Олон улсын бага хурлаас Зэрлэг ан амьтны хууль бус худалдаанаас байгаль орчин, нийгэм, эдийн засагт асар их хор хөнөөл учирч байгааг хүлээн зөвшөөрч, хууль бус худалдааг бууруулахад хамтран ажиллах “Лондоны Тунхаглал”-ыг батлан гаргасан ба тус тунхаглалд Монгол улс 2016 онд нэгдэн орсон билээ. Уг тунхаглалд ан агнуур, хууль бус худалдаа нь сайн засаглал болон эрх зүйт ёсыг хөсөрдүүлж, авилгыг өөгшүүлснээр үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн сүлжээг дэмжиж, үндэстэн болон хил дамнасан зэвсэгт бүлэглэлтэй холбогдон байгаль хамгааллын чиглэлээр ажиллаж буй олон хүний амь насанд заналхийлжбуйг дурдсан ба мөн устах аюулд хүрсэн амьтан, ургамлын төрөл зүйлийн хууль бус худалдааг зогсоох шийдэмгий арга хэмжээг нэн даруй хэрэгжүүлэхийг уриалсан. Их Британи болон Умард Ирландын Нэгдсэн Вант улсын Засгийн Газар олон улсын хэмжээнд хүлээсэн үүрэг, амлалтын дагуу Зэрлэг амьтны хууль бус худалдааг бууруулах сан байгуулан ажиллаж байна. Тус сангийн санхүүжилтээр Монгол улсад 2016 оноос “Хуулийн хэрэгжилтийг сайжруулснаар зэрлэг амьтны хууль бус худалдааг бууруулах” төслийг Лондоны амьтан судлалын нийгэмлэг хэрэгжүүлж байна.

Төслийн хууль хяналтын байгууллагын ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх ажлын хүрээнд энэхүү гарын авлагыг боловсруулав. Уг төслийн хүрээнд гүйцэтгэсэн ан агнуурын гаралтай бүтээгдэхүүний зах зээлийн болон өрхийн хэрэглээний судалгаа, мөн судлаачдын баримт дээр тулгуурлан хууль бус агнуурт ихээр өртөж буй амьтан, ургамлын зүйлийг сонгон энэхүү гарын авлагад оруулсан. Үүнд зүйл тус бүрийн ангилал, таних шинж, тархалт, амьдрах орчин, ховордох шалтгаан, агнах, тээвэрлэх арга зам, хууль эрх зүйн орчны талаар дэлгэрэнгүй мэдээлэл багтаасан.

Ан агнуур, худалдаанд ихээр өртөж буй зарим амьтан, ургамлын зүйлийг хамгааллын хууль эрх зүйн орчин хангалтгүй, хяналт султай ашиглаж байгааг цаашид шийдвэр гаргагч болон хууль хяналтын байгууллага анхааран ажиллана гэдэгт найдаж байна.

“Хуулийн хэрэгжилтийг сайжруулснаар зэрлэг амьтны хууль бус худалдааг бууруулах” төслийг санхүүжүүлсэн Их Британи болон Умард Ирландын Нэгдсэн Вант улсын Засгийн Газар, бодлого, эрхзүйн хүрээнд дэмжлэг үзүүлэн ажилласан Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монгол улсын Мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын төв, Гаалийн ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, сургалт, судалгааны төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хамт олон, мөн өөрсдийн мэдлэг оюунаа харамгүй хайрлан, гарын авлагыг боловсруулсан Монгол улсын их сургууль, Шинжлэх ухааны академийн эрдэмтэд, Монголика хэвлэлийн газрын хамт олонд талархал илэрхийлье.

Энэхүү гарын авлага, сургалтын материал болон зэрлэг амьтны худалдаатай холбоотой бусад асуудлаар Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгийн Монгол дахь хөтөлбөрийн газар, МУИС-ийн Степ форвард хөтөлбөртэй холбогдон хамтран ажиллахыг хүсье.